ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, төрийн тэргүүн Ши Жиньпин Оросын Нэгдсэн Орос нам байгуулагдсаны 20 жилийн ойд зориулан 12-р сарын 01-нд баярын захидал илгээв.
Ши Жиньпин баярын захидалдаа:
Нэгдсэн Орос нам байгуулагдсаны 20 жилийн ойд чин сэтгэлээсээ баяр хүргэж байгаагаа илэрхийлжээ. Тэрээр хэлэхдээ, Нэгдсэн Орос нам нь Оросын улс төрийн чухал хүчний хувьд Оросын ард түмнийг нэгтгэж, удирдан чиглүүлж, ерөнхийлөгч Путиний дэвшүүлсэн стратегийн удирдамжийг хэрэгжүүлж, дотоодын улс төрийн тогтвортой байдал, эдийн засгийн хөгжил, ард түмний амьдралыг сайжруулах, олон улсын байр суурийг дээшлүүлэхэд тус дэм үзүүлэхийн төлөө идэвхтэй ажиллаж, Оросын нийгэмд өргөн дэмжлэг авсан.
Энэ жил ХКН, Нэгдсэн Орос намын харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд хоёр намын харилцаа үргэлжлэн урагшилж, хоёр орны төрийн тэргүүний чухал зөвшилцлийг хэрэгжүүлэх, Хятад, Оросын улс төр, стратегийн харилцан итгэлцлийг бэхжүүлэх, бүх талын хамтын ажиллагааг ахиулах, хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагаа, хоёр орны стратегийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн гэжээ.
