
Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Цахиурт багийн “Хонгор” гэдэг газар малчин З-ийн 51 хонинд малын гоц халдварт “Цэцэг” өвчний шинж тэмдэг илэрсэн байна.
Өвчилсөн малаас дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.12.22-ны өдрийн 1772 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь тогтоожээ.
Тиймээс тус сумын Засаг даргын 2016.12.21-ний өдрийн А/99 дүгээр захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон байна.
Мөн Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Сангийн далай багийн “Баруун ихрийн бууц” гэдэг газар малчин Э-ийн хонинд 2016.12.25-ны өдөр малын гоц халдварт “Цэцэг” өвчний шинж тэмдэг 2 хонинд илэсэн байна.
Тус сумын малын эмчийн клиник үзлэгээр “Хонины цэцэг” өвчин болох нь тогтоогдож тус сумын Засаг даргын 2016.12.22-ны өдрийн А/75 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон.
Түүнчлэн Дундговь аймгийн Дэрэн сумын Бумбат багийн “Ар дов” гэдэг газар малчин Б-ын 53 хонинд малын гоц халдварт “Цэцэг” өвчний шинж тэмдэг илэрчээ.
Тиймээс өвчилсөн малаас дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.12.19-ний өдрийн 1743 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь тогтоогдсон.
Тиймээс тус сумын Засаг даргын 2016.12.22-ны өдрийн А/75 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон аж.
