
Мах, махан бүтээгдэхүүн сүү, сүүн бүтээгдэхүүнээ хөдөөнөөс шууд тээвэрлэн авчирдаг учир замын зардал мөнгийг хэмнэн хямд үнээр хэрэглэгчдэд хүргэж, малчид ч ашиг хүртээж байна.
- Хөххотод монгол худалдааны тусгай том дэлгүүр байдаггүй нь их харамсалтай. Бид "Монгол хот" худалдааны төвийг байгуулахаар өнгөрсөн жилийн 7 дугаар сараас эхлэн төлөвлөж 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр албан ёсоор нээлтээ хийсэн гэж "Монгол хот"-ыг үүсгэн байгуулагчийн нэг, "Монгол хот"-ын хувьцаа эзэмшигчдийн тэргүүн Манлай бидэнд танилцуулав.
Анх дөрвөн давхрыг нээж, дөрвөн сарын дараа гурван давхрыг нээжээ. Одоогоор Монгол улсын бизнес эрхлэгчийн нийт наяад лангуу нээгдсэн байгаа бөгөөд хориод лангуу орохоор бэлтгэл ажилдаа орсон байгаа аж.
- Нэг хоёрдугаар давхрыг ажиллуулахаар зорьж байгаа ч "Монгол хот" нь Хөххотын арилжаа худалдааны "Алтан бүс"-д байрладаг болохоор түрээс нь өндөр байдаг. Мөн давхар доошлох тусам үнэ ханш нь нэмэгддэгээс Монголчууд маань татгалзах байх. "Хоёр чуулган"-аар тэргүүлэгч Бү Шяолинь гадаад нээлтийг илүү ахиулах тухай чухалчилсан. Энэ нь бидний бизнес худалдаанд үр өгөөжтэй, ашиг хүртээмжтэй байгаасай гэж хүсэж байна. Учир нь "Монгол хот"-д Монгол Улсын иргэд ч лангуу ажиллуулж байгаа. Мөн "Эрдэнэт хивс", "Саран Кашмер"-ын Өвөр Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газар нээгдсэн байгаа. Монгол Улсын олон олон шилдэг брэндүүд манай хотод үйл ажиллагаагаа эхлүүлэх нь "Монгол хот"-д өнгө нэмж, төрөл зүйлийг баялаг болгож, хэрэглэгчийг татахад ашигтай. Ер нь хаа газрын монголчууд хэн ч байсан монгол онцлогтой, үндэстний бүтээгдэхүүнээрээ оролцож болно хэмээн Манлай ярив.
“Үндэстнийх тусмаа дэлхийнх” гэдэг. Даяарчлалын энэ үед монголчууд бид хэл соёл нэгтэй болохоор монгол онцлогийг харуулсан бараа бүтээгдэхүүнээ үндэстний үйлдвэрлэлээ дэмжиж, Хятад улсын зах зээл, цаашлаад дэлхийн зах зээлд таниулах хэрэгтэй. Өвөр Монголд хамгийн олон монголчууд амьдардаг. Монгол бараа бүтээгдэхүүнийхээ төлөө сэтгэл нэгдэн хамтран ажиллах хэрэгтэй. "Монгол хот"-доо үргэлж зочлоорой. Үндэсний үйлдвэрлэлээ хамтдаа дэмжье.
