solongonews
Олон улсын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа
2017-04-13 16:02
Олон улсын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

Хятадын Боловсролын яам саяхан Өвөр Монгол, Гирин, Хармөрөн, Шааньши, Хөхнуур, Чиндао зэрэг зургаан муж, ӨЗО, хотуудтай Бээжин хотноо "Нэг бүс нэг зам" боловсролын салбарт үйл ажиллагаа явуулах олон улсын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан байна.

Хятадын Боловсролын яам 2016 оны 7-р сард "Нэг бүс нэг замыг хамтаар байгуулах тухай боловсролын салбарт үйл ажиллагаа явуулах " буюу боловсролын салбарт хэрэгжүүлэх үндэсний хөтөлбөр "Нэг бүс нэг замын ирээдүй, үйл ажиллагаа" төслийг гаргажээ. Үүнд ирэх гурван жилд биелүүлэх 165 чухал төслийг багтааж байгаа юм. Тус төслийг хэрэгжүүлэхийн тулд Боловсролын яам, муж, өөртөө засах орон хоорондын хамтын ажиллагааны гэрээг байгуулах замаар "Нэг бүс нэг зам"-ын боловсролын салбар дахь хамтын ажиллагааны индрийг байгуулж, бодлогын дэмжлэг үзүүлэн, орон нутгийн давуу тал, онцлогоо ашиглан, амжилт байгуулахын төлөө хичээн ажиллаж байна.

Боловсролын яамны орлогч сайд Тянь Шюежюнь хэлэхдээ, одоо нийт 14 муж хот, өөртөө засах орон гэрээнд гарын үсэг зураад байгаа бөгөөд үндсэндээ "Нэг бүс нэг зам" дагуух гол муж хотыг хамарч, нийт Хятад даяар "Нэг бүс нэг зам" -ын боловсролын үйл ажиллагааны сүлжээг анх бүрдүүлж чадсаныг харуулж байгаа юм гэжээ.

Найруулагч: С.ОЮУНСОД
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл