solongonews
Эрээн хотын Морин сорионы наадам
2019-06-24 10:40
Эрээн хотын Морин сорионы наадам боллоо

        Анхдугаар удаагийн Морин сорионы наадам саяхан Эрээн хотын Соёл аж үйлс хүрээлэнд боллоо. Уг арга хэмжээнд ойр холын олон уяачид оролцсон ба унасан хүүхдийн ухаан самбаа, уралдсан морьдын шандсыг сорьсон юм. Найрын нэг онцлог нь уламжлалт алсын газрын уралдаан биш, харин Олон улсын уралдааны чанартай тойрог дугуйлж уралдсан учир зарим морьд хараахан дасахгүй байгаа нь ажиглагдаж байв. Уралдааны нэг тойрог нь 1800 метр бөгөөд 6 удаа тойрч уралдав. Тус уралдаан анхны удаа туршилтын журмаар зохиогдож, олон уяачдыг дасгах зорилттой аж. Уралдаанд их насны морьд болон азаргын уралдаан уралдуулсан байна. Өвөр Монголын Гүй И Линь Хөдөө аж ахуйн хязгаарлагдмал компаний зохион байгуулсан энэ наадмын  зорилго нь 08-р сарын сүүлчээр болох Эрээн хотын Олон улсын аялал жуулчлалын наадамд болон цаашдын уралдаанд бэлтгэл сорио болж байгаа юм байна.

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : Эрээн хотын сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл