solongonews
Хардалт хайр уу, өвчин үү?
2015-12-28 18:21
Хардалтад хамгийн дургүй хүмүүс бол эрчүүд. Тэд хардалтыг үзэн яддаг, түүнээс дайждаг, хартай эмэгтэйн дэргэд үлдэхийг хэзээ ч зөвшөөрөхгүй. Саяхны нэгэн судалгаагаар гэр бүл салалтын шалтгааны 60 хувийг хардалт эзэлж байна гэсэн тооцоо байна.
“Хайртай бол хартай” гэсэн үг бий. Гэвч энэ нь бодит амьдрал дээр шууд утгаараа буух үг биш юм. Хайртай л бол хэн бүхэн нь нэгнээ хардаж зовоогоод байвал энэ орчлон дээр хосын хайр дурлал юу болж хувирах вэ. Иймд энэ удаа хардалтын талаар дараахь материалыг уншигч тантай хуваалцаж байна.
 
“Хар далд санаа”
Энэ бол хардалт хэмээх үгний утга юм. Өөрөөр хэлбэл, бидний төрөлхийн өмчирхөх сэтгэлийн гүнээс гарсан харамлах, зөвхөн өөрийн байлгах гэсэн оролдлогоос үүдэн гарч буй сэтгэл хөдлөл юм. Тэгэхээр юун түрүүнд бид хардалт хэмээх үгний утгыг мэдэж авлаа.
Энэ нөхцөлд төрсөн сэтгэгдлээ хэрхэн захирахад хар далд санаатай тэмцэх эсэх нь бидний сонголт юм. 
 
Эрчүүд хардалтыг үзэн яддаг
Хардалтад хамгийн дургүй хүмүүс бол эрчүүд. Тэд хардалтыг үзэн яддаг, түүнээс дайждаг, хартай эмэгтэйн дэргэд үлдэхийг хэзээ ч зөвшөөрөхгүй. Саяхны нэгэн судалгаагаар гэр бүл салалтын шалтгааны 60 хувийг хардалт эзэлж байна гэсэн тооцоо байна. 
 
Бидний сайн мэдэх МҮОНТ-ийн олон ангит “Тусгай салаа” кинонд гардаг Түвшингийн эхнэр ямар айхтар хартай хүүхэн байдаг билээ. Харин өнөөх Түвшин нь эхнэрээсээ залхаж, сүүл сүүлдээ яахаа мэдэхээ байж буй тухай кинонд өгүүлдэг. Тэгвэл энэ киноны Түвшингийн дүрийг бүтээсэн жүжигчин П.Баттөр ““Тусгай салаа” кинонд тоглоод хартай хүн  ямар байдгийг зүрхэндээ ортол мэдэрлээ.
 
Яг амьдрал дээр тийм хартай эхнэртэй болвол хэцүү, хэцүү. Амьдрал дээр тохиолдвол хайран дээрээ нэг хэсэг тогтох байх тэгээд л явцгүй. Тэгэхээр харгүй, аливаад сэтгэлээсээ ханддаг, үнэнч эмэгтэйг хайрлана” хэмээн ярилцлагадаа дурджээ. Энэ бол эрчүүдийн хардалтыг харж буй хандлага. 
 
Хардах уу, эсвэл...
Үнэхээр сэтгэлд юм тороод, зөн төрөөд хайртай залуу нь хаа нэгтэй хэн нэгэнтэй сээтэгнээд яваад байгаа юм шиг бодогдоод салахгүй 

байвал бас хэцүү. Эсвэл мэдрэгдээд байгаа мэдрэмжээ нуугаад байх бүр хэцүү. Тэгэхээр яах вэ. 
 
Хамгийн түрүүнд “Нүдээрээ харж, гараараа бариагүй л бол юунд ч бүү итгэ” гэсэн үгийг санах хэрэгтэй. Ялангуяа эмэгтэйчүүд бид ямар нэг зүйлийг ургуулан бодохдоо гаргууд улс болохоор хардалтаа бодит мэтээр төсөөлөх нь ч бий.
 
Тиймээс хамгийн түрүүнд дээрх үгийг санаарай бүсгүйчүүд ээ. 
Хоёрдугаарт, хардалт бол өөрийгөө үгүйсгэж буй хэлбэр юм.
 
Тухайн хүн өөртөө итгэлгүй, гундуу дорой, хулчгар байгаагийн шинж нь хардалтаар илэрдэг. Өөрөөр хэлбэл, энэ маань намайг орхичих вий, би хаягдчих вий гэсэн бодлоос үүдэн өөрийгөө тээр дор тавьж буй хэрэг юм.
 
Хардах сэдэл төрөх л юм бол өөрөө өөртөө тавих анхаарал халамжаа нэм, улам гоё бол, өөрийгөө боловсруул. Хаана ч, хэнд ч хэрэгтэй хүн гэдгээ илүү ихээр мэдэр. Энэ нь сул дорой байдалтай тэмцэх хүчирхэг зэвсэг юм. Ингэх тусам эр хүн танд татагдаж таны хүчирхэг байдлыг дээдлэх болно. 
 
Харгүй, хартай хүн гэж байдаг уу?
Үгүй. Хүн бүхний дотор өмчирхөх, өөртөө хамаатуулах сэтгэл нуугдаж байдаг болохоор бид бүгдийн дотор хардалт унтаж байдаг. Харин түүнийг ухаанаараа дийлэх үү, эсвэл сэтгэлийнхээ жолоог алдаж гэр бүл, хайр сэтгэлээ хөмрүүлэх үү гэдэг нь бидний сонголт юм. 
 
Монголхатагтай  
 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл