Бага насны дурсамжийг мэдрүүлэх гудамж Хөххотод нээлтээ хийв
2018-08-23 20:30
Бага насны дурсамжийг мэдрүүлэх гудамж Хөххотод нээлтээ хийсэн байна.
Хөххотын Хуа Яанняньхуа гудамжны өнгө үзэмжийг сайжруулах ажил өнгөрсөн ням гарагт дуусав. Уг гудамж нь Ваньдагийн хуучин явган хүний гудамж бөгөөд түүнийг шинэчлэн зассан нь энэ юм. Энэхүү гудамж нь хотын өнгө төрхийг харуулах нэгэн “цонх” болсноор Сайхан дүүрэгт ирэх аялагч жуулчдын очих дуртай газрын нэг болоод байна.


Гудамжны урт нь 636 метр, өргөн нь 20 метр, A,B,C гэсэн гурван хэсэгт хувааж, A-C хүрэх гудамжны төвд 20 дугаар зууны жараад оноос одоог хүртэлх адил бус цаг үеийн хүмүүсийн уран баримал, тоглож буй хэлбэр бүхий хүрэл баримлуудыг босгосон нь үзэж харж буй хүмүүст бага насных нь дурсамжийг нь санагдуулдаг газар болжээ.



Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : ӨМ-ын сонин мэдээний нет
Дэлгэрэнгүй үзэх
