solongonews
Өнгөрөгч онд Хятадын жуулчид БНСУ-д дунджаар 2059.5 ам.долларын орлого оруулжээ
2017-06-29 22:27
Өнгөрсөн онд Хятад улсын жуулчид Бүгд Найрамдах Солонгос улсад хүн амын дунджаар харьцуулбал 2059.5 ам.долларын орлого оруулсан байна.

         Сүүлийн өдрүүдэд БНСУ-ын мэдээллийн хэрэгслүүдээр Соёл, аялал жуулчлалын судалгааны академийн судалгаанд үндэслэхэд өнгөрсөн онд БНСУ-д гадаадын жуулчид  дунджаар 1625.3 ам.долларын өртөг бүхий  орлого оруулсан байна. Энэ нь өнгөрөгч оны мөн үеэс 5.1 хувиар буурсан үзүүлэлт юм. Үүнд, хамгийн их хэрэглээтэй нь Ойрхи Дорнодын жуулчид байсан бөгөөд хүн амын дунджийн хэрэглээ нь 2598.8 ам.долларт хүрч байна. Үүнд, Хятад улсын жуулчдын хэрэглээ дунджаар 2059.5 ам.долларт хүрч хоёрдугаар байранд орсон байна.

     Ойрхи Дорнодын жуулчдад хамгийн их эрэлттэй зарагддаг бараа нь бэлэн хувцас зэрэг бүтээгдэхүүн бол Хятад улсын жуулчдын хувьд  гоо сайхны бүтээгдэхүүн, үнэртэй ус зэргийг илүү худалдан авдаг байна.

   Мөн мэдээлэлд үндэслэхэд Японы жуулчид хамгийн “Харамч” бөгөөд дунджаар ердөө 813.9 ам.доллар зарцуулдаг аж. Худалдан авдаг гол нэрийн бараа нь далайн байцаа зэрэг зэрэг хүнсний төрлүүд байдаг байна. 

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : http://world.chinadaily.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл