solongonews
БҮХ ЦАГ ҮЕИЙН ХАМГИЙН АГУУ 100 РОМАН
2014-12-18 17:45
Та бид ямар роман унших хэрэгтэй вэ? Мэдээж сайн ном унших хэрэгтэй. Тэгвэл хамгийн сайн романд ямар бүтээл орох вэ? Ер нь роман гэж юуг хэлэх вэ?


          Дэлхий даяар янз бүрийн байгууллага, утга зохиол шүүмжлэгчид хамгийн шилдэг романуудыг өөрсдийн шүүлтүүрээр шүүж, жагсаалт гаргаж иржээ. Энэ удаа та бүхэнд Уэслиан Их Сургуулийн профессор, доктор Даниэл.С.Бертийн эрэмбэлэн жагсаасан хамгийн агуу 100 романы нэрсийг толилуулж байна.
Энэ эрэмбэ бусдаас онцлог юм. Берт энэ эрэмбийг гаргасан ном бичихдээ “Ер нь роман гэж юу вэ” гэдэг асуултад давхар хариулжээ. Өнөө үе хүртэл баримталж ирсэн ихэнх хэвшмэл үзэл баримлалуудын үндэс нь нэрт утга зохиол шүүмжлэгч Иан Уоттын алдарт бүтээл “Романы мандалт” (1957)-д суурилсан ажээ. Иан Уотт роман бол XVIII зууны Англид романтик хүүрнэл зохиолоос ялгаран бие дааж гарч ирсэн жанр гэж үзсэн юм.


Хайр сэтгэл, баатарлаг үйлс гэх мэт сэдвээр уран яруу өгүүлэх романтик хүүрнэл зохиолууд хувь хүмүүсийн туршлагын тухай хэт ерөнхий, идеал үйл явдлуудыг харуулдаг. Харин XVIII зууны роман бичигч Клара Рийсийн харснаар “Роман нь өөрийн бичигдсэн үеийн бодит амьдрал, хэв маягуудын зураглал юм. Харин романтик зохиол нь хэзээ ч тохиож байгаагүй, тохиох ч боломжгүй зүйлсийг эрхэмсэг, ихэмсэг хэлээр харуулдаг”.
Гэвч Берт утга зохиолд романыг реализм буюу энгийн амьдралыг яг тэр хэвээр илэрхийлэх явдлаар энэ мэт хязгаарлах нь хэтэрхий явцуу, буруу хандлага гэж үзэж байна. Түүний үзэж буйгаар роман нь романтик зохиол, реализм хоорондын болон шүлгэн, уран төсөөлөлт ба бодит илэрхийлэл хоорондын зохист синтез ажээ. Уншигч энэ синтезээс л жинхэнэ амтыг мэдэрнэ. Гэхдээ түүний зохист синтезээр авч үзвэл Свифтийн “Гуливерийн аялал”, Карролын “Алиса гайхамшгийн оронд”, Толкейний “Бөгжний эзэн” гэх мэт хэт уран зөгнөлт зохиолууд роман биш ажээ.
Даниэл.С.Берт өөрийн бичсэн “100 роман: Бүх цаг үеийн хамгийн агуу романуудын эрэмбэ” (2004) номд дараах романыг оруулжээ.


 
Эрэмбэ      Романы нэр      Бичсэн он     Зохиолч
 
1    Дон Кихот    1605, 1630    Мигель Сервантес
2    Дайн ба энх    1869    Лев Толстой
3    Улисс    1922    Жэймс Жойс
4    Алдагдсан цаг хугацааны эрэлд    1913-27    Марсел Пруст
5    Кармазовын ах дүүс    1880    Феодор Достоевский
6    Моби Дик    1851    Херман Мелвилли
7    Мадам Бовари    1857    Густав Флоберт
8    Миддлмарч    1871-72    Жорж Элиот
9    Шидэт уул    1924    Томас Манн
10    Гэнжийн дууль    11-р зуун    Мурасаки Шикибү
11    Эмма    1816    Жэйн Остин
12    Хүйтэн байшин    1852-53    Чарьз Дикенс
13    Анна Каренина    1877    Лев Толстой
14    Хекльберри Финний аялал    1884    Марк Твен
15    Том Жонес    1749    Хенри Филдинг
16    Их хүлээлт    1860-61    Чарьз Дикенс
17    Абсалом, Абсалом!    1936    Уильям Фолкнер
18    Элчин сайдууд      1903    Хенри Жеймс
19    Зуун жилийн ганцаардал    1967    Габриел Гарсиа Маркез
20    Агуу Гэцби    1925    Фрэнсис Скотт Фицжеральд
21    Гэрэлт цамхагруу    1927    Виржиниа Вулф
22    Гэм, зэм    1866    Феодор Достоевский
23    Чимээ ба уур хилэн    1929    Уильям Фолкнер
24    Нэрэлхүү дуудлага худалдаа    1847-48    Уильям Мейкпис Теккерей
25    Үл үзэгдэгч хүн    1952    Ральф Элисон
26    Финнегийн хойлог    1939    Жэймс Жойс
27    Шинж чанаргүй эр    1930-43    Роберт Мусил
28    Татах хүчний солонго    1973    Томас Пинчон
29    Нэгэн бүсгүйн хөрөг    1881    Хенри Жеймс
30    Дурласан бүсгүй    1920    Д.Х.Лауренс
31    Улааныхан ба  харынхан    1830    Стендаль
32    Тристрам Шенди    1760-67    Лаурэнс Стэрнз
33    Амьгүй албат    1842    Николай Гоголь
34    Урберуиллийн Тесс    1891    Томас Харди
35    Будденброкийнхон    1901    Томас Манн
36    Эцэг Горио    1835    Онор'Де Бальзак
37    Зураачийн залуу насны хөрөг    1916    Жэймс Жойс
38    Салхит өндөрлөг    1847    Эмили Бронте
39    Тугалган бөмбөр    1959    Гүнтер Грасс
40    Моллой, Малонийн үхэл: Нэрлэх боломжгүй    1951-53    Самуэль Бэккет
41    Бардам зан ба мухар сүсэг    1813    Жэнь Аустон
42    Час улаан захидал    1850    Натаниел Хавфорне
43    Эцэг, хүүхдүүд    1862    Иван Тургенев
44    Ностромо    1904    Жозеф Конрэд
45    Хайрлагдсан хүн    1987    Тони Моррисон
46    Америкийн эмгэнэл    1925    Теодарь Драйзер
47    Лолита    1955    Владимор Набаков
48    Алтан тэмдэглэлийн дэвтэр    1962    Дорис Лессинг
49    Кларисса    1747-48    Самуэль Ричардсон
50    Улаан асрын зүүд    1791    Цао Шиүкин
51    Шүүх ажиллагаа    1925    Франц Кафка
52    Жэйн эйр    1847    Шарлотте Бронте
53    Эр зоригийн улаан сүлд    1895    Стефань Крэйн
54    Уур хилэнгийн усан үзэм    1939    Жон Стэйнбек
55    Петербург    1916/1922    Андрей Белый
56    Юмс бутран салах нь    1958    Чинуа Ачебе
57    Клевесийн гүнж    1678    Мадам Де Лафаяатте
58    Үл таних хүн    1942    Алберт Камью
59    Миний Антониа    1918    Уилла Катер
60    Хууран мэхлэгчид    1926    Андрей Гайд
61    Цайлган сэтгэлийн эрин    1920    Эдит Уартон
62    Сайн цэрэг    1915    Форд Мадокс Форд
63    Сэхээрэлт    1899    Кэйт Шопен
64    Энэтхэг хүрэх зам    1924    Е.М.Форстер
65    Герцог    1964    Сол Беллоу
66    Үр хөврөл    1855    Эмилия Золя
67    Call It Sleep    1934    Хэнри Рот
68    АНУ гурамсан роман    1930-38    Жон Дос Пассос
69    Өлсгөлөн    1890    Кнут Хамсун
70    Берлин Александрплатц    1929    Альфред Доблин
71    Давсны хотууд    1984-89    Абд ал-Рахман Муниф
72    Артемио Крузын үхэл    1962    Карл Фуэнтос
73    Зэр зэвсэг минь баяртай    1929    Энрест Хэмингуэй
74    Брайдшидэд дахин зочилохуй    1945    Эвилин Во
75    Барсегийн эцсийн хуанли    1866-67    Энтони Троллоп
76    Пиквикийн баримтууд    1836-67    Чарльз Дикенс
77    Робинон Крузо    1719    Даниэль Дефо
78    Залуу Вертерийн сэтгэлийн шаналгаа    1774    Иоханн Вольфганг Гёте
79    Кандид    1759    Вольтер
80    Уугуул нутгийн хүү    1940    Ричард Райт
81    Галт уулын дор    1947    Малколм Лаури
82    Обломов    1859    Иван Гончаров
83    Тэдний нүд бурханыг харж байсан юм    1937    Зора Нейл Хурстон
84    Вейверли    1814    Сир Уолтер Скотт
85    Цасан орон    1937, 1948    Ясунара Кавабата
86    1984    1949    Жорж Орвелл
87    Сүй тависан нь    1827, 1840    Алессандро Манзони
88    Сүүлчийн Могикан    1826    Жэймс Фэнимор Күүпер
89    Том авгын овоохой    1852    Харрит Бичер Стөүв
90    Шоовдор хүмүүс    1862    Виктор Хьюго
91    Зам дээр    1957    Жэк Керуак
92    Франкштейн    1818    Мэри Шэллей
93    Ирвэс    1958    Жузеппе Томази ди Лампедуза
94    Хөх тарианы талбайн дундуур    1951    Ж.Д.Сэлинжер
95    Цагаан хувцаст эмэгтэй    1860    Уилки Коллинз
96    Эрэлхэг цэрэг Швейк    1921-23    Ярослав Хасек
97    Дракула    1897    Брэм Стокер
98    Шадар гурван цэрэг    1844    Александр Дюма
99    Баскервилийн анч нохой    1902    Артур Канон Дойл
100    Салхинд туугдагсад    1936    Маргарет Митчелл
 


                         Эх сурвалж: http://www.adherents.com/people/100_novel.html


                                                                 Бэлтгэсэн: Э.Үржинханд

 

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл