Энэ сарын 1-ний өдрөөс зуны тээвэр эхэлжээ. Хөххотын Цагаан суварга нисэх онгоцны буудал 125 чиглэлд нислэгийн шугам нэвтрүүлж, өнгөрсөн оны мөн үеэс 13 чиглэл нэмж байгаа аж.
Зуны тээврийн хугацаанд Хөххотын Цагаан суварга олон улсын нисэх онгоцны буудал 75 хотод аялал нэвтрүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 6-аар нэмэгдэв. Үүнд, Хятад улсын дотоодын 67 хотод хүрч, 60 хотод шууд нислэг үйлдэж, өнгөрсөн оны мөн үеэс тус бүр 8 болон 4-өөр нэмэгджээ. Шинээр нэмэгдсэн Хөххотоос Вьетнамын Да Нан болон Вьетнамын Я Жуан хүрэх нисэх онгоц долоо хоногт тус тус нэг удаа нислэг үйлдэнэ.
Хөххотоос Монгол Улсын Улаанбаатар хүрэх нислэг нэмэгдэж, долоо хоногт дөрвөн удаагийн нислэг үйлдэх болж, Хөххотоос Тайвэй хүрэх нислэгийн шугамыг нэмж, долоо хоногт таван удаа нислэг үйлддэг болсон байна. Тайланд, Япон зэрэг улсад хүрэх олон улсын тогтмол нислэг хэвийн үргэлжилнэ. ОХУ-ын Москва буюу Санкт - Петербург хүрэх нислэгийн шугамыг төлөвлөж байгаа аж.
