Хятадын Ардын банкнаас 13-ны өдөр нийтэлсэн санхүүгийн статистик мэдээгээр: Хятад улсын юаний зээл эхний 10 сард 20 их наяд 490 тэрбум юаниар нэмэгдэж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 1 их наяд 680 тэрбум юаниар нэмэгдсэн байна. 10-р сард Хятад улсын юаний зээл 738 тэрбум 400 сая юаниар нэмэгдэж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 105 тэрбум 800 сая юаниар нэмэгдсэн байна.
Хятадын Ардын банкны тоо баримтаас үзвэл 10-р сарын эцэст Хятад улс юаний зээлийн үлдэгдэл 235.33 их наяд юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 10.9 хувь өссөн байна.

Түүнчлэн Хятад улсын юаний хадгаламж эхний 10 сард 23 триллион 130 тэрбум юаниар нэмэгдэж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 557 тэрбум 500 сая юаниар нэмэгдсэн байна. 10-р сард юаний хадгаламж 644.6 тэрбум юаниар нэмэгдэж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 831.2 тэрбум юаниар нэмэгдсэн үзүүлэлт болжээ.
Мөн тухайн өдөр нийтэлсэн нийгмийн санхүүжилтийн тоо баримтаас үзвэл 10-р сарын эцсээр Хятад улсын нийгмийн санхүүжилтийн нөөц 374.17 их наяд юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 9.3 хувь өссөн бол эхний 10 сарын нийгмийн санхүүжилтийн нийт өсөлт 31.19 тэрбумд хүрсэн байна.
