solongonews
Анхан шатны Улаанмөчирийн дуу бичлэгийн архивыг сэргээж байна
2019-08-28 16:13
ӨМӨЗО анхан шатны Улаанмөчир чуулгын өнгөрсөн зууны 1950-1990-ээд оны үзэх боломжгүй болсон дүрс бичлэгийг сэргээн дижиталжуулж, урлаг соёлын ховор нандин түүхийн материалыг хадгалан үлдээж байна.

    Одоо Сөнид баруун хошуу, Аухан хошуу, Отогийн өмнөд хошуу зэрэг 7 хошууны дүрс бичлэгийн архивыг ӨМӨЗО-ы Архивын газарт сэргээн дахин архивлах түвшний дижитал болгож, улмаар хайлт хийхэд амар болгох үүднээс гарчиглан, дата платформд оруулав. Мөн бусад хошууны Улаанмөчир чуулгын архивыг цуглуулах, сэргээх, дижитал болгох ажил ч давхар хийгдэж байна.

Улаанмөчир нь монгол үндэстэн төвлөрөн суурьшсан газарт уран бүтээлээ туурвиж, малчид, тариачдад үйлчилдэг урлагийн хамтлаг юм. Хятадын анхны Улаанмөчир чуулга 1957 онд Өвөр Монголын Сөнид баруун хошуунд байгуулагдсан түүхтэй.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл