solongonews
Ээж охин хоёр
2021-05-10 16:08
Ээж охин хоёр

Хунань мужийн 20 настай охин Зоүцин, нэртэйгээ адил нар шиг сэтгэлтэй хүн. Тэрээр ээжийгээ салхи, бороотой өдрүүдийг хамт туулж явна.

"Ээжтэйгээ хамт их сургуульд ирсэн" түүх нь маш олон хүний сэтгэлийг хөдөлгөж, "Хунань сайн хүн"-ээр үнэлэгджээ. Одоо тэрээр ээжийгээ дагуулан дадлага хийн шинэ амьдрал эхлүүлжээ.

Зоүцин Хунань мужийн Хэнян шяний Чюлань суурингийн Чуаншань тосгоны ядуу гэр бүлд төрсөн. Ээж нь төрөлхийн тархины гажигтай байсан тул өөрөө алхаж чадахгүй. Аав нь доголон байсан болохоор эргэн тойрны бага зэрэг ажил хийдэг байв. Түүнийг 10 настай байхад аав нь элэгний хорт хавдартай болох нь тогтоогдож удалгүй нас баржээ. Тэр үеэс эхлэн ээж, охин хоёр бие биенээсээ бүр ч салж чадахгүй болов.

Бага дунд сургуулиа төгсөсөн тэр жил Зоүцин Хэнян шяний Тавдугаар дунд сургуульд элсэн оржээ. Гэр бүлийн нөхцөл байдал муу байсан тул эрт ажил хийж мөнгө олох, ээждээ илүү сайн анхаарал тавихыг хүсэж байсан тэрээр Дунд зэрэглэлийн мэргэжлийн эрүүл мэндийн сургуульд орохоор шийджээ. 3 жилийн дараа тус сургуулиа төгсөөд удалгүй Хунаний Байгаль орчны биологийн техникийн коллежийн сувилахуйн мэргэжлээр элсэн оров. Энэ коллеж нь Хэнян хотын төвд байрладаг тул Зоүцин ээжийгээ дагуулан коллежид авч явдаг байлаа. Зоүциний гэр бүлийн байдлын талаар мэдсэний дараа сургууль нь сургалтын төлбөрөөс нь чөлөөлж, ээж, охинд хоёрт зориулж тусгай газар байрлуулжээ.

 Энэ жил Зоүцин 10 сарын дадлага хийхээр Хэнянгийн төв эмнэлэгт оржээ. Эмнэлгийн байранд тэрээр хоёр өрөө байрны нэг өрөөг нь түрээсэлж амьдардаг бөгөөд амьдрал нь ядуу учраас амьдрал нь энгийн байсан бөгөөд дадлага хийх нь сургуульд явахаас хамаагүй хэцүү байв. Хэцүү байсан ч ээж, охин хоёр бие биенээ дэмжиж, хоёулаа хүч чадал, өөдрөг үзэлтэй явна. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл