Амьдралдаа тод өнгө нэм
2015-12-28 18:21
Саарал тэнгэрээс нартай солонготой тэнгэр болцгооё. Тод байна гэдэг нь Лидэр байхын чухал дүрэм юм. Хар бараан уйтгартай өрөөнөөс гарч гэрэл гэгээ рүү тэмүүл.
ӨӨРТ ИТГЭЛТЭЙ БАЙДАЛ
Өөрийн хүрээлэн буй хүмүүсээс амжилттай яваа хүнийг сайн ажиглаарай. Тэр өөрийн биеэ хэрхэн авч явж байна, хүнд байдлаас өөрийгөө татаж гаргах чадварыг нь ажиглаарай. Өөрийгөө үнэлэх үнэлэмжээ өндөрт тавидаг хүмүүст бид дургүй байдаг ч соронз мэт хүмүүсийг өөртөө татдаг нь үнэн.

ИДЭВХИТЭЙ БАЙДАЛ
Амьдралд тод өнгө нэмэх зүйл бол уралдаан тэмцээнд оролцож өөрийгөө сорьж байх явдал юм. Өөрийгөө хөгжүүлэх нь яг л өтнөөс эрвээхий болж буй мэт бөгөөд хэзээ ч битгий залхуурч шантар. Байдлыг гартаа авахыг хичээж тусламж бага авч бай.

ГАДААД БАЙДАЛ
Гадаад төрх, байдал бол хамгийн чухал. Үргэлж гоё биш цэвэрхэн хувцаслахыг хичээ. Хэзээ ч арзайсан, тослогтсон үстэй явж үнэлэмжээ битгий бууруул. Биеийнхээ сайхан хэсгийг гаргаж, дутагдлаа нууж яв. Эмэгтэйлэг байдлыг эрхэмлэж уян зөөлөн байж, бусадтай харьцахдаа эелдэг байх нь чухал.

ШИЙДЭМГИЙ БАЙДАЛ
Шийдэмгий байдал бас л чухал. Түүнгүйгээр та шинэ хүмүүстэй танилцаж зоригтойгоор асуулт асууж чадахгүй. Ихэнхдээ шийдэмгий зангүйгээс болж алтан боломжийг алдах нь их байдаг.

СЭТГЭЛ ХӨДЛӨЛ
Хамгийн дуртай дуугаа сонссон уу? Дуулж бүжиглэхээсээ битгий ич. Ном шиг алхам бүртээ өөр сэтгэл хөдлөл гаргаж нууцлаг бай.

ӨӨДРӨГ ҮЗЭЛ
Сайхан инээмсэглэл, сэтгэл өөдрөг болон өөрт итгэлтэй байдал хүнийг чимдэг. Хүмүүст сайхан энерги тарааж гуниж суугаа найзыга инээлгэ. Асуудал тулгарсан ч хойш суулгүй гарц олж харахыг хичээж байгаарай.

ӨӨРИЙН ГЭСЭН БИ-Г БИЙ БОЛГО
Бусдын өмсдөг хувцсыг өмсөж нэгэн хэвийн байдалд баригдахыг хэн ч хүсэхгүй. Хатагтай баймаар байна уу? эсвэл чөлөөтөөр хувцасладаг эмэгтэй байна уу? таны дур бөгөөд өөрийн гэсэн зан чанараа л битгий алд. Үргэлж би чинь хэн билээ гэж өөрөөсөө асууж байгаарай.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
