Монгол Улсын Засгийн газраас олгож буй энэхүү шагналыг ӨМӨЗО-ны Хөххотод суугаа Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ хүндэтгэлтэйгээр гардуулсан юм. Тус шагналыг Боловсролын салбарт хориос доошгүй жил ажиллаж, боловсролыг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан, хариуцсан ажлын үзүүлэлт, сургалтын чанар, амжилт, бүтээл нь аймаг, хот, улс, олон улсын хэмжээнд үнэлэгдсэн хүмүүст олгодог юм байна. Тэрээр мөн 2016 онд “Монголын Үндэсний Чөлөөт Зохиолчдын Холбооны шагнал” хүртэж байсан юм. Олон жилийн туршид монголын уран зохиол, боловсролын салбарт хөдөлмөр, цаг хугацаагаа зарцуулж явсан түүний нөр их хөдөлмөрийг үнэлж, энэхүү нэр хүндтэй шагналаар энгэрийг нь мялаасан байна.








Э.ҮРЖИНХАНД
