Хятадын Олон Улсын Хэвлэл мэдээллийн гэрэл зурагчдын уралдаанд ялсан эхний 10 шилдэг бүтээлийг дэлгэн үзүүлэх ёслол Хүнань мужийн Чанша дахь Янху Витланд Паркад нээлтээ хийлээ. Уралдаанд нийт 230 фото зурагчдын дэлгэц болон ковер дээр ашиглах зориулалт бүхий бүтээлүүд иржээ. Түүнчлэн өдөр тутмын амьдрал, спорт, шинжлэх ухаан, байгалийн гамшиг, дайн дажин, техник технелоги, хөрөг зураг зэрэг өргөн сэдвийг хамарсан бүтээлүүд үзэгчдийн таашаалд нийцэж, анхаарлыг нь ихээр татаад байна. Арга хэмжээг цаашид Хятадын бусад хотуудад зохион явуулахаар болов.
Анх 2005 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохиож буй энэ уралдааныг фото-сэтгүүлчид, гэрэл зурагчдын дунд зарлан тэдний ажлыг дэлхийн хэмжээнд сурталчлах, хоорондоо харилцаа холбоо тогтоон шинэ шинэлэг санаагаа солилцож байх зорилгоор санаачлан зохион байгуулсан юм байна.










Бэлтгэсэн: Э.Үржинханд
Эх сурвалж: chinaculture.org
