Жан Жүняо (Шилийнгол аймгийн Намын хорооны гишүүн, Aймгийн захиргааны дэд дарга)
Сүүлийн жилүүдэд “Нэг бүс нэг зам”-ын стратеги болон “Талын зам”-ын стратегийн холболтын дагаад Хятад, Монгол хоёр улсын хамтын ажиллагааны суурь маш сайн тавигдсан байна. Энэ нөхцөл байдалд “3+3” уулзалтыг анх санаачлан зохион байгуулсан бөгөөд Хятад, Монголын бүс нутгийн хоорондох Засгийн газрын харилцааг бэхжүүлэх шинэ хэв загвар болон шинэ тавцанг бий болгосон.

Шилийнгол аймаг нь уг уулзалтаар дамжиж Тунляо хот, Улаанхад хоттой хамтран ажиллаж “Шилийнгол, Улаанхад, Тунляо хотын алтан гурвалжин эдийн засгийн бүсийн стратегийн бодлогын хамтын ажиллагааны гэрээ”-д гарын үсэг зурсан бөгөөд дэд бүтэц, эдийн засаг, хүмүүнлэгийн салбар, экологи байгаль орчныг хамгаалах зэрэг тал дээр хамтын ажиллагаа өрнүүлж, гурван газрын хамтарсан хөгжил, харилцан ашигтай шинэ байдлыг бий болгохыг зорьжээ. Уулзалтын үер Шилийнгол аймаг, Тунляо хот, Улаанхад хот нь Монголын Дорнод аймаг, Хэнтий аймаг, Сүхбаатар аймагтай “Хятад улс•Өвөр Монголын гурван аймаг хот болон Монгол Улсын гурван аймгийн бүс нутгийн хамтын ажиллагааны хоёр дахь удаагийн хурлын санаж бичиг”-т гарын үсэг зурсан бөгөөд Хятад, Монголын бүх талын, олон салбаруудын хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэхээр тогтоосон байна.
Үүнд: Авто зам, төмөр зам, боомтын нисэх онгоцны буудал болон цахилгаан эрчим хүчний сүлжээний бүтээн байгуулалт зэрэг салбаруудын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр хичээн ажиллаж эхэлсэн байна. Худалдаа эдийн засгийн салбар дахь хамтын ажиллагааны талд Хятад, Монгол хоёр талын худалдааны цар хүрээг өргөтгөхийн зэрэгцээ Хатавч боомтоор Монгол Улсаас хонь үхрийн мах, махан бүтээгдэхүүнийг импортлох тусгай боомт болгон бүтээн байгуулахаар болов. Үйлдвэрлэлийн хүчин чадлын салбар дахь хамтын ажиллагааны талаар, хөдөө аж ахуй үйлдвэрлэл, ашигт малтмалыг нээж ашиглах, аж үйлдвэрийн үйлдвэрлэл болон аялал жуулчлалын хамтын ажиллагааг ахиулах болно. Соёл боловсролын салбарын хамтын ажиллагааны талд Хятад, Монгол хоёр орны сургуулиудын хооронд нөхөрсөг харилцаа байгуулж, үндэстний дуу хөгжим, уран зураг, спорт, түүхийн судалгаа зэрэг салбаруудад хамтын ажиллагаа өрнүүлнэ. Хятад улсын эм эмнэлгийн байгууллага болон Монгол Улсын эмнэлгийн байгууллага хоорондын нөхөрсөг харьцааг бэхжүүлж, харилцан тусгай мэргэжилтэн томилж, сургалт тайланг хийнэ. Хамтын ажиллагааны механизмын талд Хятад, Монголын аймаг хот болон холбогдол бүхий салбаруудын нөхөрсөг хамтын ажиллагааны харилцааг бүтээн байгуулж, харилцан айлчлан туршлага солилцох механизмыг байгуулна.
