solongonews
Хятад улсын дарга Ши Жиньпин Францын ерөнхийлөгч Макронд цахилгаан илгээв
2019-04-16 22:34
Хятад улсын дарга Ши Жиньпин Францын Парис хот дахь Дарь эхийн сүм шатсан хэргээр Францын ерөнхийлөгч Макронд цахилгаан илгээжээ.

04-р сарын 16-ны өдөр Хятад улсын дарга Ши Жиньпин Францын Парис хот дахь Дарь эхийн сүм шатсан хэргээр Францын ерөнхийлөгч Макронд цахилгаан илгээж, Дарь эхийн сүм шатсанд харамсаж буйгаа илэрхийлжээ.

Жи Жиньпин: Парисын Дарь эхийн сүм бол Францын соёл иргэншлийн чухал бэлгэ тэмдэг байгаад зогсохгүй хүн төрөлхтний соёлын үнэт өв билээ. Хятадын ард түмэн ч Францын ард түмэнтэй адилхан харуусан халаглаж байгаа. Францын ард түмэн болон олон улсын хамтын нийгэмлэгийн дэмжлэгээр Парисын Дарь эхийн сүмийг амжилттай сэргэн засварлана гэдэгт итгэж байна гэжээ.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл