solongonews
Бээжин-Токиогийн форум болж байна
2020-12-01 10:08
Бээжин-Токиогийн форум болж байна.

11-р сарын 30-нд “Бээжин-Токиогийн 16-р форум” нээлтээ хийлээ. Тус форумыг Бээжин Токиогоос видеогоор холбогдон хийсэн юм. Хятад Япон хоёр орон цар тахлын эсрэг үргэлжлэн хамтран тэмцэж, хүн төрөлхтний эрүүл мэндийн хамтын цогцыг байгуулах ёстой гэдэгт форумд оролцогсод санал нэгдэв.

“Бээжин-Токиогийн форум”-ыг 2005 онд санаачлан үүсгэсэн бөгөөд Бээжин болон Токио ээлжлэн жилд нэг удаа зохион байгуулдаг юм. Арваад жилийн турш форум хоёр орны улс төр, гадаад харилцаа, худалдаа эдийн засаг, аюулгүй байдал, соёл хэвлэл мэдээллийн хэрэгсэл зэрэг салбарын нэр хүндэт хүмүүсийг урин оролцуулж, Хятад Япон хоёр орны харилцаанд холбоотой чухал асуудлуудаар санал бодлоо солилцож, хоёр орны харилцааны хөгжлийг шинэ хөдөлгөх хүчээр сэлбэсээр ирлээ.

Хятадын Гадаад хэлний ном хэвлэлийн газрын дарга Дү Жаньюань форумын нээлтийн ёслолд хэлсэн үгэндээ, энэ удаагийн форум Хятад Япон хоёр орны харилцааны ирээдүйг итгэл найдвар хүсэл эрмэлзлээр дүүрэн болгох бөгөөд ялангуяа цар тахлын нөхцөл дэх Хятад Японы хамтын ажиллагаа дэлхий нийтээрээ хүндрэл бэрхшээлийг даван туулахын урам зоригийг хөвчлөхийг хүсэж байна гэжээ.

Японы Киодо олон улсын нийгэмлэгийн удирдах зөвлөлийн дарга Акаши Ясуши хэлсэн үгэндээ, цар тахлын эсрэг тэмцэлд Хятад улс чухал амжилтад хүрсэн юм. Энэ удаагийн форумаар дамжин, Хятад улсын холбогдох туршлагаас суралцахыг хүсэж байна гэжээ.

Улс орон хооронд хамтран ажиллах нь улам бүр чухал болж байна гэж Японы ГХ-ын сайд асан Фумио Кисида хэллээ.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл