solongonews
Хятадын олон улсын хүүхэлдэйн наадам болж байна
2017-04-27 09:58
Хятадын олон улсын хүүхэлдэйн арвангурав дахь удаагийн наадам 4 дүгээр сарын 27-ны өдөр Жэжян мужийн Ханжүө хотын Виньжяны Байма нуурын хөвөөнд нээлтээ хийлээ.

82 улс, орноос ирсэн хүүхэлдэйн аж ахуйн нэгж, мэргэжлийн байгууллагууд болон мэргэжлийн хүмүүс наадамд оролцож, олон улсын түвшинд шинэ амжилтыг бүтээсэн байна. Уг хүүхэлдэйн наадам нь 6 өдөр үргэлжлэх бөгөөд 1 гол талбай, 16 салбар талбайг байрлуулж, 59 төрлийн үйл ажиллагаа зохиох аж. Наадмын үзэсгэлэнд Дисней, Oriental DreamWorks, BBC хүүхдийн суваг, Hasbro зэрэг олон улсын хүүхэлдэй болон тоглоомын салбартаа тэргүүлж байгаа аж ахуйн нэгжүүд оролцож, А-Ли, Тэншюнь, Ван-И зэрэг том интернэт компаниуд оролцож байгаа юм байна. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл