Хятадын Логистик, Худалдан авалтын холбоо энэ оны эхний 11 сарын ложистикийн үйл ажиллагааны мэдээллээ 12-р сарын 28-нд нийтэлжээ. Үндэсний эдийн засаг үргэлжлэн сэргэж байгаа нөхцөл байдалд, ложистикийн эрэлт хэрэгцээ өмнөх хугацааны дундаас дээгүүр хурдтай өсөлтийг үргэлжлүүлж, ложистикийн салбар идэвхтэй хөгжин, салбаруудын хөгжил дэвшлийн индекс нэлээд өндөр түвшнээ хадгалсаар байна.
01-р сараас 11-р сар хүртэл үндэсний хэмжээнд нийгмийн ложистикийн нийт хэмжээ 288 их наяд 800 тэрбум юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 9.7 хувиар нэмэгдэж, хоёр жилийн дундаж өсөлт 6.3 хувьд хүрсэн бол ноднингийн мөн үеийнхтэй харьцуулахад өсөлт, жилийн өсөлтийн хурд нь 01-ээс 10-р сар хүртэл бага зэрэг буурсан байна. Логистикийн салбарын нийт орлого 10.8 их наяд юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 15.0 хувиар нэмэгдэж, хоёр жилийн дундаж өсөлт 8.2 хувиар өссөн нэмэгджээ. Логистикийн салбарын хөгжлийн эрч хүч мөн хүчтэй хэвээр байгаа бөгөөд үндсэн байгууллагын үйл ажиллагаа харьцангуй өндөр түвшинд байгааг тоо баримт харуулжээ.
01-ээс 11-р сард импортоор оруулсан логистикийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 0.2 хувиар буурч, бууралтын хувь хэмжээ 0.9 нэгжээр хумигдсан бол 11-р сарын импортоор оруулсан логистикийн хэмжээ буурч байснаа дахин өсөж, өмнөх оны мөн үеэс 8.9 хувь нэмэгдсэн байна. Адил бус төрлийн түүхий эдийн хувьд, нүүрсний импортын хэмжээ харьцангуй сэргэжээ. 01-ээс 11-р сар хүртэл Хятадын нүүрс, хүрэн нүүрсний импорт 10.6 хувиар, зөвхөн 11-р сар гэхэд 200 гаруй хувиар өсөн нэмэгджээ.
