solongonews
Ли Кэчян Ерөнхий сайд Загребд айлчилж байна
2019-04-10 10:26
Ерөнхий сайд Ли Кэчян Загребд айлчилж байна

    Хорватын Ерөнхий сайд Пленковичийн урилгаар Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян тухайн орон нутгийн цагаар энэ сарын 09-ны орой тусгай нисэх онгоцоор Загвебын нисэх буудалд газардаж, тус улсад албан ёсны айлчлал хийж байна. Тэрээр мөн Дубровник хотод болох Хятад-Төв Зүүн Европын орнуудын удирдагчдыг 16+1-ийн уулзалтад оролцох юм.

Ерөнхий сайд Пленкович болон түүний гэргий, мөн Хорватын Засгийн газрын өндөр албан тушаалтнууд нисэх онгоцны буудалд Ли Кэчяныг угтан авлаа. Ерөнхий сайд Ли Кэчян:

 - Энэ бол хоёр орон дипломат харилцаа тогтоосноос хойш Хятадын Ерөнхий сайдын Хорватад хийж буй анхны айлчлал юм. Хятад, Хорват хоёр талын харилцаа харилцан хүндэтгэсэн, эрх тэгш харилцан ашигтай байх үндсэн дээр эрүүл тогтвортой хөгжиж, олон салбарын хамтын ажиллагаа үргэлжлэн шинэ ахицтай болж, хоёр талд бодит ашиг хүртээж байна. Би энэ айлчлалаараа Хорват Хятадын уламжлалт найрамдлыг бэхжүүлж, улс төрийн итгэлцлийг нэмэгдүүлэн хоёр орны хөгжлийн стратеги болон бодлогын уялдааг нягтруулж, хоёр талын харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн, Хятад, Хорватын иж бүрэн стратегийн түншийн харилцааг шинэ шатанд гаргахыг хүсэн хүлээж байна гэсэн байна.

Ерөнхий сайд Ли Кэчян мөн:

- 16+1-ийн хамтын ажиллагаа илэрхий амжилттай ба бүс нутаг дамнасан хамтын ажиллагааны эрч хүчтэй механизм болж, Хятад, Европын орнуудын хамтын ажиллагааны шинэ зам суваг боллоо. Энэ удаагийн уулзалт нээлттэй, инновацтай, түншийн гүүр уриан дор болох гэж байна. Хятад улс 16 оронтой хамт эрх тэгш зөвшилцөл, харилцан ашигтай харилцан хүртээмжтэй, нээлттэй багтаамжтай, ажил хэрэгч инновацтай байх зарчмаар хамтран ажиллаж, "Нэг бүс нэг зам" санаачилга болон Ази, Европын дэд бүтцээрээ холбогдох стратегийн уялдааны чухал тавцан болж, Хятад улс болон Төв Зүүн Европын орнуудын харилцааг, мөн Европын интеграцчлах үйл явцад шинэ хөдөлгөх хүч сэлбэхийг хүсэн хүлээж байна гэж хэллээ.

 

 

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуа аенетлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл