solongonews
Ли Кэчян Төрийн зөвлөлийн байнгын хурлыг даргалан хуралдуулжээ
2018-08-17 17:14
Ли Кэчян Төрийн зөвлөлийн байнгын хурлыг даргалан хуралдуулжээ.

Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 08-р сарын 16-нд Төрийн  зөвлөлийн байнгын хурлыг даргалан хуралдуулж, Гирин мужийн Чанчүнь хотын “Чан  Шэн” компанийн асуудалтай вакцины хэргийн шалгалтын тухай хариу мэдүүлэлтийг  сонсож, холбогдох шийдвэрийг гаргасан бөгөөд зарим өөрчлөлтийн арга үйлдэл нь  иргэдийн хөрөнгө оруулалт болон хувийн хэвшлийн эдийн засгийн хөгжилд сөргөөр  нөлөөлж буйг зохицуулан, эдийн засгийн хөгжлийн эрч хүчийг дайчлах тухай ажлын  байршуулалт хийжээ.

Хурлаар Намын төв хороо, Төрийн зөвлөлийн байршуулалтын дагуу,  Төрийн зөвлөлийн шалгалтын хэсэг Гирин мужийн Чанчүнь хотын “Чан Шэн” компанийн  хууль дүрэм зөрчин үйлдвэрлэсэн галзуу өвчний вакцин болон стандарт хангаагүй  ханиалгах, сахуу, таталт өгөхийн эсрэг вакцины хэрэг бол аж ахуйн нэгжийн ашгийн  төлөөх хууль бус үйлдэл байж, нийгэм нийт, ард иргэдийн эрүүл мэндэд маш муу  нөлөө үзүүлсэн байна. Энэхүү хэрэг нь орон нутгийн холбогдох байгууллага эм  бэлдмэлийн аюулгүйн байдлын талаар хяналт удирдлага муу, холбогдох мэдээ  мэдээллийг цаг алдалгүй мэдээлж зохицуулах талаар маш их доголдолтой, хариуцлага  алдсан байхыг харууллаа. Өдгөө цагдаагийн байгууллага хэргийн холбогдох  сэжигтнүүдийг бүхнийг прокурор, шүүхэд шилжүүлсэн. Дараагаар энэ талын ажлын  хяналт удирдлагаа эрхбиш эрчимжүүлж, вакцин үйлдвэрлэх, тарих зэрэг дамжлагуудад  чанга хатуу хяналт тавьж, технологийг сайжруулан, иргэдийн эм бэлдмэлийн аюулгүй  байдлыг үнэнхүү баталгаажуулах хэрэгтэй гэжээ.

Хурлаар цааш нь тэмдэглэхдээ, энэ жил гарснаас нааш улс орны эдийн  засаг үндсэндээ тогтвортой байдалд өсөн нэмэгдэх байдлаа хадгалсан бол шинэ  нөхцөл байдалд эрхбиш Намын төв хороо, Төрийн зөвлөлийн жилийн дор хагасын эдийн  засгийн ажлын байршуулалтыг чанд мөрдөж, өөрчлөлт нээлтийн эрч хүчээ нэмэгдүүлж,  зах зээлийн амьжиргааны хүчийг улам сайн бадруулж, үүссэн асуудлуудад тусгай  чиглүүлэлт бүхий нарийвчилсан бодлого, урьдчилсан тохируулга хийж, эдийн засгийн  хөгжлийн хурд зүй зохистой цар хүрээнд байхыг батлах хэрэгтэй гэжээ.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл