Их Британийн Теамс энэ сарын 02-ны өдөр буюу өнөөдөр 2019 оны Азийн их дээд сургуулиудын жагсаалтыг нийтэллээ. Жагсаалтад 3 жил дараалан эхний байранд орсон Сингапурын улсын их сургуулийг Хятадын Чинхуа их сургууль орлон тэргүүлжээ. Хятадын эх газрын их дээд сургууль тус жагсаалтад ийнхүү анх удаагаа тэргүүлсэн байна.
Азийн 27 улс орон, бүс нутгийн 400 гаруй их сургууль жагсаалтад хамрагдсан бол Чинхуа их сургуулийн сургалтын нөхцөл, эрдэм шинжилгээний өгүүлэл ашиглах, олон улсын төсөөлөл зэрэг давуу талаараа тэргүүн байрын эзэлж чадсан байна. Сингапурын улсын их сургууль нь жагсаалтад удаалж, Хонконгийн шинжлэх ухаан технологийн их сургууль, Хонконгийн их сургууль, Бээжин их сургууль 3-5-р байранд тус тус орсон байна.
Хятадын эх газрын 72 их дээд сургууль энэ жагсаалтад багтан орсон нь 2018 оныхоос 9-өөр нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд 26 сургууль топ 100-д багтсан байна.
