Туйлын бүсэд шинжилгээ хийх Хятадын "Шюелүн-2" хөлөг онгоц 09-р сарын 18-нд Өмнөд тэнгист туршин аялаад Шанхай руу буцлаа.

"Шюелүн-2" 08-р сарын 15-нд Шанхайгаас хөдөлж, Өмнөд тэнгист 35 хоног туршин аялсан. Энэ хугацаандаа шинжлэх ухааны систем, тоног төхөөрөмжийн 48 багц туршилтыг далайд гүйцэтгэн, бүх эргүүл хайгуулын төхөөрөмжийг далайд туршин ажиллуулсны дүнд хүлээлгэн өгч, Хятад улс өмнөд туйлд 36 дахь судалгаагаа хийхэд бат бөх үндэс суурь тавьж өгсөн байна.
"Шюелүн-2" бол Хятадын анхны бие даан зохион бүтээсэн туйлын бүсэд шинжилгээ хийх мөс зүсэгч хөлөг онгоц юм. Дэлхийгээр аялах хүчин чадалтай, олон улсын тэргүүний түвшинд хүрсэн тэнгисийн судалгаа, ажиглалтын төхөөрөмж ачсан учраас Хятад улс далай тэнгисийн орчныг шалган, шинжлэх ухааны судалгаа хийх чухал суурь болох юм. /Сарантуяа/
