solongonews
“Балмадаас сүрдээгүй баатар” кино зураг авалт эхэллээ
2020-05-20 10:36
“Балмадаас сүрдээгүй баатар” кино зураг авалтыг Хөлөнбуйрт хийж эхэллээ.

Алдарт жүжигчин, найруулагч Түмэний тоглож буй “Балмадаас сүрдээгүй баатар” кино зураг авалтыг Хөлөнбуйрт хийж эхэлсэн байна.

Алдарт соёл түүхийн эрдэмтэн Лю Жифагийн найруулсан тус кино нь хэсэг бүлэг үнэнч шударга эрэлхэг баатарлаг дүрийг бүтээсэн шинэ бүтээл болно. Энэ кинонд Бээжингийн Тай Гэ Чэн Жю кино соёл жуулчлалын компанийн дарга Хөү Кай ерөнхий продюсероор ажиллаж, “Алтан ажнай шагнал” гардагч Түмэн эрэгтэй гол дүрд, Шанхайн олон улсын кино наадмын “Кино хатан” шагналт Лю Шинчэнь эмэгтэй гол дүрийг тус тус бүтээх болсон байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл