solongonews
ӨМӨЗО-ны өөрчлөлт хөгжилд хүч чадлаа өргөнө
2016-01-23 16:32
Төрийн зөвлөлд идэвхтэй оролцож, ӨМӨЗО-ны өөрчлөлт хөгжилд хүч чадлаа өргөнө.

2015 онд ӨМӨЗО-ны УТЗЗ-ийн гишүүд нийт 700 шахам санал зөвлөгөө дэвшүүлжээ. Ардчилсан нам бүлэг, үйлдвэр худалдааны холбоо болон улс төрийн зөвлөгөөний тусгай зөвлөлийн хамтран дэвшүүлсэн санал зөвлөгөө нь дэвшүүлсэн бүх санал зөвлөгөөний тавны нэг хувийг давжээ. Санал зөвлөгөөний агуулга нь гол ажлын эргэн тойронд үйлчлэхээр голлож, санал зөвлөгөө нь Өвөр Монголын бодит байдалтай ойртож байна. Үүнд, хот хөдөөгийн үндсэн олон нийтийн үйлчилгээний тэнцвэрийг ахиулах, хөдөө тосгоны эмчийн эгнээг нэмэгдүүлэхийг чангатгах, хууль хэрэгжүүлэх итгэмжийн хүчийг дээшлүүлэх, эрчим хүчийг арвилан байгаль орчныг хамгаалах, аж үйлдвэрийг хөгжүүлэх зэрэг гол болох санал зөвлөмж нь Өөртөө Засах Орны “Арван гуравдугаар таван жил”-ийн төлөвлөгөөний хугацаанд илрэх болно. Үүнээс гадна 48 санал зөвлөгөөний үр дүнг бүрдүүлжээ. 20 гаруй удаа шинжилгээ судалгаа хийж, 2000 гаруй төрлийн нийгмийн байдал, ардын санал бодлыг цуглуулжээ.

“Хоёр чуулган”-ы бас нэгэн дурдууштай зүйл гэвэл, 2016 он бол “Арван гуравдугаар таван жил”-ийн төлөвлөгөөний анхны жил болно. Чуулганы үеэр АТИХ-ын төлөөлөгчдөөс “Арван гуравдугаар таван жил”-ын төлөвлөгөөний хөтөлбөрийн төсөл, орон нутгийн хууль тогтоох тогтоолд засвар оруулах төсөл зэргийг шинээр нэмэн хянан зөвлөнө.

 

Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : http://www.mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл