solongonews
УДЭТ-ын сонгодог жүжгийн өдрүүд үргэлжилж байна
2017-03-13 14:54
Улсын драмын эрдмийн театрт сонгодог жүжгийн өдөр үргэлжилж байна.

Тус театраас энэ сарыг сонгодог жүжгийн өдөр болгон зарласан юм. Сонгодог жүжгийн өдрүүд английн алдарт зохиолч Уиллиам Шексперийн “Ромео Жульетта” жүжгээр эхэлж, үзэгчиддээ бэлэг барьсан. Энэ сард нийт зургаан жүжиг тоглогдоно.

Ингээд сонгодог жүжгийн өдрүүдээр гарах жүжгийн хуваарийг хүргэе.

Г.Ибсен “Нора”

• III.15 – 19.00 цагт

М.Сервантес “Кихот ноён”

• III.16, III.29-ний 19.00 цагаас

У.Шекспир “Гамлет”

• III.26-ны 18.00, III.27-ны 19.00 цаг

В.Хюго “Парисын дарь эхийн сүм”

• III.30-ны 19.00 цагаас тус тус тоглох аж.

Найруулагч: Э.Туяа
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл