Хятадын оюунлаг аж үйлдвэрийн анхны үзэсгэлэн Чүн Чин хотод болно
2018-06-26 16:44
Өнөөдөр буюу 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн үдээс өмнө “Хятадын оюунлаг аж үйлдвэрийн анхны үзэсгэлэн”-гийн хэвлэлийн бага хурал Бээжин хотноо боллоо.

Хурлаар “Хятадын оюунлаг аж үйлдвэрийн анхны үзэсгэлэн” 08 дугаар сарын 23-наас 25-ны өдрүүдэд Хятадын Чүн Чин хотод зохион байгуулагдахыг зарласан байна.
Үзэсгэлэн “Эдийн засагт эерэг нөлөөг үзүүлж, иргэдийн амьдралд ашиг хүртээнэ” сэдвээр гол сэдэв болгон Хятадын стратегийн төрийн бодлогын дагуу ажилласан бөгөөд иргэдийн сайн сайхан амьдралын шаардлагад зохицжээ. Өнөөдрийн байдлаар Microsoft, Google, Siemens, Oracle_Alibaba, Tencent зэрэг компаниуд уг үзэсгэлэнд оролцохоор болсон хэмээн хэвлэлийн бага хурлаар танилцуулсан байна.
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх
