solongonews
Зүүн хойд Азийн бүс нутгийн удирдлагын холбооны 2024 оны Эрчим хүчний хамтын ажиллагааны уулзалтын нээлт боллоо
2024-07-26 13:53
Зүүн хойд Азийн бүс нутгийн удирдлагын холбооны 2024 оны Эрчим хүчний хамтын ажиллагааны уулзалт өнөөдөр нээлтээ хийлээ.

        ӨМӨЗО-ы Ардын засгийн газар, Ордос хотын Ардын засгийн газар, ӨМӨЗО-ы Үйлдвэр, мэдээллийн технологийн газар, ӨМӨЗО-ы Эрчим хүчний товчоо хамтран зохион байгуулж буй 2024 оны Эрчим хүчний хамтын ажиллагааны уулзалт өнөөдөр буюу 07-р сарын 26-ны өдөр ӨМӨЗО-ы Ордос хотод нээлтээ хийсэн байна.

        Энэхүү улзалт 07-р сарын 26-наас 27-ны өдрийг хүртэл хоёр өдөр үргэлжлэх бөгөөд "Нэг хурал, нэг үзэсгэлэн, хоёр арга хэмжээ, хоёр хэвлэл, гурван хуваарь хурал" гэсэн агуулгатай зохиогдох юм. Шинэ технологи, шинэ үйл явц, шинэ ололт амжилт, бизнесийн шинэ хэлбэрийг иж бүрэн, гүнзгий харуулахын зэрэгцээ шинжлэх ухаан, технологийн томоохон ололт амжилтуудыг танилцуулж, дэлхийн шинэ эрчим хүч, шинэ материалын салбарын гадаад, дотоодын зочидтой хамт шинэ эрчим хүч, уламжлалт эрчим хүчний гүнзгий нэгдэл, шинээр хөгжиж буй салбаруудын гүнзгий уялдаа, хамтын инновац, аж үйлдвэрүүдийн харилцан бие биеэ нөхсөн салбарын хөгжлийг бий болгох зорилго тавьсан байна.

Ерөнхий редактор:Л.Наранхүү

Зохиогч: Б.АРИУХАН,Б.МӨЧИР
Найруулагч: Б.АРИУХАН,Б.МӨЧИР
Эх сурвалж : СМТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл