solongonews
Дэлхийн аялал жуулчлалын хөгжлийн хурал 5 дугаар сард Хятадад болно
2016-02-29 11:22
Дэлхийн аялал жуулчлалын хөгжлийн хурал 5 дугаар сард Хятадад болно.

БНХАУ-ын Аялал жуулчлалын газрын мэдээлснээр дэлхийн аялал жуулчлалын хөгжлийн анхдугаар хурал 5 дугаар сарын 18-наас 21-ний өдрүүдэд Бээжин хотод хуралдахаар товлоод байна. Тус хуралд 143 улс орны Аялал жуулчлалын яамны сайд, бусад улс орнууд болон НҮБ-ын холбогдох албаныхан оролцох юм байна. Мөн Аялал жуулчлалын салбарын судлаачид урилгаар оролцоно. БНХАУ ийнхүү анх удаа дэлхийн хэмжээний аялал жуулчлалын хуралдаан зохион байгуулахаар болоод байна.

Тус их хурлыг БНХАУ-ын Засгийн газар, НҮБ-ын Дэлхийн Аялал Жуулчлалын байгууллагаас санаачлан, БНХАУ-ын Аялал жуулчлалын газар, Бээжин хотын захиргаа хамтран “Аялал жуулчлалын найрамдал болон хөгжлийг ахиулъя” гэсэн гол сэдвийн хүрээнд зохион байгуулах юм байна. Хурлын үеэр дээд хэмжээний уулзалт зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулж, мөн долоо дахь удаагийн G20 аялал жуулчлалын сайд нарын уулзалт, G20 аялал жуулчлалын салбарын дээд зиндааны хуралдаан зохиогдох юм байна.

Одоогийн байдлаар дэлхийн эдийн засаг сэргэж, мөн аялал жуулчлалын салбар хөгжиж байна. Дэлхий нийтийн аялал жуулчлалын салбар зургаан жил дараалан өсөн нэмэгдэж, аялал жуулчлалын салбар нь дэлхийн ДНБ-ний 10 хувийг эзэлж, ажлын байр бий болгох тал дээр 9.5 хувьд хүрсэн байна. Хятадын дотоодын ба хилийн чанадад жуулчлах жуулчдын тоо болон аялал жуулчалын хэрэглээ дэлхийд тэргүүлж байгаа бөгөөд дэлхийн аялал жуулчлалын хөгжлийн чухал хөдөлгөх хүч болж байна.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл