Эх дэлхий агуу ариун журмын ёсоор ертөнцийн буман зүйлийг элгэндээ тэврэн эргэлдэнэ. Хэдэн мянган жил өнгөрсөн ч газрын давхаргыг нээгээд үзвэл нэгэн өнгөт ертөнцийг “илчилдэг”. Соёл иргэншлийн үржил шимт хөрснөөс өшөө олон мэдээ мэдээллийг авахын тулд хүрз ашигладаг археологичид эртний соёл иргэншлийн кодексийг байнга нээж, түүхээс, соёлын эд зүйлсээс Хятадын үндэсний итгэл үнэмшил, нотолгоотой түүх, сүрлэг соёлыг мөрдөн мөшгөдөг.
Луу нисэж, гарди бүжиглүүлэн хаш мэт гялалзсан мянган жил
Зуны дунд үед Онгинууд хошууны Сачинтал тосгонд "Хаш луу газраас олдсон" гэсэн сийлбэртэй чулуун хөшөөг Вэнь Гуаны ойд нуужээ. Ингээд "Хятадын анхны лууны" нэр алдар түгсэн байна.
Хаш луутай зэрэгцэн анх олдсон газар нутгийн тодорхой бус байдлаас болж өргөн цар хүрээтэй маргаан дагуулсан шар хаш луу бол Онгинууд хошууны музейн нандин эрдэнэ юм.
Хуншань соёлын хаш чулуун цуглуулгад ариун шувуудын хаш ихээхэн хэмжээгээр ордог. Ню Хэлянгийн буурины 16-р хэсгээс олсон хаш чулуун гарди нь том нүдтэй, эргэж харсан, далавчаа дээш өргөсөн, унжсан сүүлтэй.
Мөн Ню Хэлянгийн бууринаас луу, гарди хаш чулуу олджээ. Хоёр амьтныг ердөө 10 сантиметр урт, 8 сантиметрээс бага өргөнтэй ялтас шиг хаш чулуун биет дээр дүрсэлсэн байжээ.
"Луу, гарди хоёрын толгойг тодотгон, бие сүүлийг нь маш энгийн дүрсэлсэн байна. Гарди шувууны оройн хэсэг, нүд, лууны эвэр, хамар, ам бүгд тод. Ялангуяа нугалсан бие сүүл нь богино. Хуншань соёлын үеийн уран сэтгэмж, уран сайхны арга барил илүү боловсронгуй байгаа нь харагдаж байна. Луу, гардийн агуулах соёлын үзэл баримтлал ч өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна” гэж Улаанхад Их Сургуулийн Түүх, соёлын дээд сургуулийн захирал Сүнь Юнган ярив.
Хуншань соёлын үед байгаль ертөнцийг шүтэн бишрэгч хэсэг ажиглагчид "Тэнгэр ба газрын охь сод" болох хаш чулуунуудыг сонгож, нягт нямбай сийлж, өнгөлөхийн зэрэгцээ үзэсгэлэнгийн үнэт зүйлс, сэтгэлгээгээ хаш чулуунд шингээж, Хятадын хаш чулуун соёлын тасралтгүй хөгжлийн бат бөх үндэс суурийг тавьжээ.
"Хуншань соёлын хаш чулууг хятад үсгийн өмнө гарч ирсэн үнэ цэнэтэй соёлын бэлгэ тэмдгийн систем болгон ашиглах нь орчин үеийн хүмүүсийн хувьд археологийн олдвороор олдсон шинэ материал дээр үндэслэн Хятадын соёлын агуу уламжлалыг сэргээн босгох гол материал юм" гэж "Хуншань соёл дахь хаш чулуунуудын домгийн итгэл үнэмшлийн судалгааны хураангуй"-д бичсэн байдаг.
Хүний ертөнцийн амгалан бууц
Онгинууд хошууны музейн дарга Пан Хао музейн цуглуулгаас хар, улаан шавар ваарыг сэтгүүлчдэд үзүүлжээ.
Археологичид Хуншань соёлын вааран эдлэл нь Хатан голын сав газраас олдсон вааран эдлэлийн хүчин зүйлсийг шингээсэн бөгөөд өөрийн гэсэн шинж чанараа хадгалж байдаг нь Хуншань соёл орон нутгийн соёлыг өвлөн авч, хөрш орнуудын өндөр хөгжилтэй соёлыг өөртөө шингээн хөгжүүлдэг болохыг харуулж байна.
Ар Хорчин хошууны нутаг дэвсгэрээс олсон хар улаан вааран савны хэлбэртэй сав нь улаан вааран бие дээр хар өнгийн чимэглэл оруулжээ. Төв Азийн алмаазан хээ, Хатан голын сав газрын Яншао соёлын сарнайн хээ, Хуншань соёлоос гаралтай луун хээ байдаг.


“Энэ бол 5000 жилийн өмнө Азийн зүүн, баруун, Хятадын хойд болон өмнөд хэсгийн хэд хэдэн эрч хүчтэй эртний соёлын солилцоо нийлсний энгийн жишээ юм" гэж Сү Бинчи хэлж байжээ.
"Аяга, данх, сав зэрэг ёроолын хэсэг нь будагтай вааран эдлэл нь гэрийн эдлэл хэрэгсэл болох нь тодорхой. Эдгээр эд зүйлс нь Хуншаний ард түмний гайхамшигт вааран гар урлал, гоо сайхны мэдрэмж, балар эртний хүмүүсийн амьдралыг харуулж байна.
Сүнь Юнган хэлэхдээ "Хуншань будсан вааран эдлэл бас ёроолгүй сав зэрэг нь ихэнхдээ булш, тахилгын бууринаас олдсон байдаг" гэв.
"Энэ бол бидний Цао Маошань бууринаас нэг трактор вааран хэсгийг авчран сэргээсний доторх гурван ёроолгүй сав" гэж Аохан хошууны Балар эртний соёлын музейн захирал Тянь Яньгүө ярилаа. Энэ гурван хэрэгсэл нь задгай, ёроолгүй, намхан пагдгар улаан ваар юм.
Тэнгэр, өвөг дээдсээ хүндэтгэн дээдэлнэ
Балар эртний соёлын материаллаг хүчин зүйлсийн дотор хүмүүсийн дүр төрх үндсэн байр суурь, анхаарлыг хамгийн өндөр түвшинд татдаг гэж ойлгодог. Дэлхийн бүх улс оронд археологийн олдворууд ийм байдаг.
"Хуншань соёлын археологийн тэмдэглэл" номд эмэгтэй сахиусны тухай өгүүлсэн байдаг. Тод улаан нүүртэй, уруулыг улаанаар будсан, бөөрөнхий хавтгай нүүртэй, өргөн хацартай, нүд нь хялар, намхан бөөрөнхий хамартай, дээд уруул нимгэн, дух нь гүдийсэн, жижиг чихтэй, шовгор бөөрөнхий эрүүтэй.
Сү Бинчи энэ талаар сайшаан ярихдаа "5500 жилийн тэртээ Хуншаний ард түмний бүтээсэн энэ бүтээл нь хожмын хүний төсөөллөөр бий болсон "сахиус" биш харин "тэр" бол Хуншаний ард түмний эмэгтэй өвөг дээдэс, өөрөөр хэлбэл Хятад үндэстний "Өвөг дээдэс" гэсэн утгатай бодит хүнийг дуурайлган бүтээсэн бүтээл юм" гэжээ.
2001 онд толгой дээрээ титэмтэй, бага зэрэг нүдээ аньсан чулуун хөшөөг Аохан хошууны Цао Маошань бууринаас олжээ.
Аоханы Балар эртний соёлын музейд нандигнан хадгалж байгаа "Хятадын өвөг сахиус" 55 см өндөр, шулуун бие, завилан суусан, баруун гараараа зүүн бугуйгаа атгасан, төв царайтай, титэм зүүсэн, тушаал өгч байгаа юм уу эсвэл ямар нэгэн юм уншиж байгаа мэт.
"Хятад өвөг сахиус"-ын хөшөөг илрүүлэхэд нэлээд ээдрээтэй. Газарт нуугдсан байсан боловч газар тариалангийн ажилд анжисны ирэнд хэдэн хэсэг болон задарчээ.


Тянь Яньгүө “2012 оны 05 дугаар сард Шинлүнгөү буурийг судалж байх үед музейн вааран савны нэг хэсгийг олжээ. Энэ нь мэдээж жирийн шавар савны тасархай биш гэж дүгнэсэн. Дараа нь Шинлүнгөүд олон дахин очиж ваарын хэсгийг олж зассан” гэв.
Соёлын бүх эд зүйлс нь түүх, соёл иргэншлийн баялаг мэдээлэл, үндэсний өвөрмөц шинж чанар, үндэсний соёлын ор мөрийг ачаалж, Хятад үндэстний "түүхийн гарал үүсэл", "амин чухал" байдлыг харуулдаг.
Өвөр Монголын Өөртөө Засах Орны дурсгалт зүйлийн товчооны дарга, судлаач Цао Жянь-Энь 2022 оны Хуншань соёлын форумд оролцох үеэрээ "Түүх, дурсгалт эд зүйлээр өвөг дээдсийнхээ ололт амжилт, алдар сууг өвлүүлж, үндэсний өөрийгөө үнэлэх үнэлэмж, өөртөө итгэх итгэлийг дээшлүүлж, Хятадын соёл иргэншилд агуулагдаж буй бүх хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг урагш ахиулъя" хэмээн уриалсан байна.
