
Хятадын олон улсын импортын 2-р экспод ямар ч дээд зиндааны төлөөлөгч томилон оролцуулахгүй гэж Америкийн тал мэдэгдсэнтэй холбогдуулж энэ сарын 01-нд болсон ээлжит хэвлэлийн бага хуралд Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Гэн Шуан хариу байр сууриа илэрхийлсэн байна.
Гэн Шуан:
- Импортын 2-р экспо 11-р сарын 05-наас 10-нд Шанхайд болно. Өнөөг хүртэлх байдлаар 63 улс орон Хятадад ирж үзэсгэлэнд оролцохоо мэдэгдсэн. 150 гаруй улс орон, бүс нутгийн 3000 гаруй компани үзэсгэлэнд оролцохоор бүртгүүлээд байгаа нь анхдугаар экспоныхоос илүү гарсан үзүүлэлт юм. “Америкийн тал ямар ч дээд зиндааны төлөөлөгч томилон импортын экспод оролцуулахгүй гэж хэллээ. Тэднийг ирвэл бид угтаж авна, ирэхгүй бол тоохгүй” гэж хэллээ.
Гэн Шуан:
- Үзэсгэлэнд оролцохоор бүртгүүлээд байгаа Америкийн компаний тоо 192-т хүрсэн нь өнгөрсөн оныхоос 18 хувиар нэмэгдсэн. Америкийн талын үзэсгэлэнгийн талбай 47.5 мянган ам дөрвөлжин метр байгаа нь үзэсгэлэнд оролцогч орнуудыг тэргүүлж байна. Энэ нь Америкийн компаниуд Хятадын эдийн засгийн хэтийн төлөв, Хятадын зах зээлийн боломжийг үнэлж, Хятад улсад цаашид ч хөрөнгө оруулалт хийх, Хятадын талтай үргэлжлэн ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд бэлэн байгааг харууллаа. Хятад улстай бизнес хийж, Хятад улстай эдийн засаг, худалдааны бодит хамтын ажиллагаа өрнүүлж буй нь Америкийн компаниуд юм гэж хэлэв.
Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны мөн чанар бол харилцан ашигтай хамтдаа амжилтад хүрэх явдал болно. Хоёр талт эдийн засаг, худалдааны харилцаанд зарим асуудал үүсэх нь мэдээж хэрэг юм. Гэвч хоёр тал харилцан хүндэтгэсэн, эрх тэгш харилцах үзэл санааны дагуу эв зүйтэй зохицуулах нь чухал. Ганц талт үзэл, ивээх үзэл, дээрэнгүй үзлийг хэрэгжүүлбэл асуудлыг зохицуулж чадахгүй юм гэж Гэн Шуан дахин нотолсон байна.
