БНХАУ-ын дэд дарга дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцоно
2019-01-08 10:14
БНХАУ-ын дэд дарга дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцоно.
Энэ сарын эцсээр Швейцарийн Давос хотноо зохион байгуулах Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад БНХАУ-ын дэд дарга Ван Цишань оролцоно гэж тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн албаны төлөөлөгч даваа гарагт мэдээлэв.
Хятадын хэвлэлийн албаны төлөөлөгч Лү Каны мэдээлснээр "БНХАУ-ын эдийн засаг олон улсын нөхцөл байдлаас хамааран тодорхойгүй хийгээд тогтворгүй байдалтай нүүр тулгарч буй хэдий ч асар их нөөц бололцоотой хэвээр байгаа" аж. Чуулга уулзалтын үеэр дэд дарга В.Чи Шань БНХАУ-ын эдийн засгийн өсөлт, даяарчлал зэрэг сэдвийн хүрээнд үг хэлэх юм байна.
Энэ удаагийн чуулга уулзалт нэгдүгээр сарын 22-25-нд болно.
Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
