
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян, Бельгийн вант улсын Тэргүүн сайд Чарлес Мишель нар Брюсселийн Эгмонт ордонд энэ сарын 17-д сэтгүүлчдийг хүлээн авч уулзлаа.
Хоёр улсын Ерөнхий сайд нар уулзалтын үр өгөөжийн тухай танилцуулан, энэхүү уулзалт нь үр дүнтэй байсан гэдгийг санал нэгтэй хүлээн зөвшөөрөв. Ли Кэчян хэлэхдээ, “Дээд зиндааны харилцааг үргэлжлүүлэн баримтлахыг бид хүлээн зөвшөөрч, олон талт асуудлаар цаг тухайд нь харилцан ойлголцон, улс төрийн итгэлцлээ тасралтгүй бэхжүүлнэ. Талууд харилцан хүндэтгэх, харилцан итгэлцэхийг үргэлжлүүлэн баримтлан, бие биенийхээ үндсэн ашиг сонирхол, гол асуудлуудыг харгалзан, хоёр орны тогтвортой, хэтийн харилцааг бий болгоно” гэжээ.
Ли Кэчян цохон тэмдэглэхдээ, “Талууд харилцан нөхөх давуу талаа үргэлжлүүлэн хөгжүүлэхийг санал нэгтэй тохиролцон, хамтын ажиллагааны боломжийг хайж, илүү их хөгжилд хүрэхийн тулд бүх салбаруудын ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулна. Талууд хоёр талын нээлттэй байдлыг улам нэг алхам өргөжүүлж, худалдаа болон хөрөнгө оруулалтын түвшинг дээшлүүлэн, цөмийн эрчим хүч, сансар судлал зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, инновацийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх болно” гэжээ.
Мөн тэрээр онцлохдоо, “Хоёр тал Хятад ЕХ-ны харилцааны эрүүл, тогтвортой хөгжлийн төлөө хамтран ажиллаж, Ази Европын эх газрын харилцан холболтыг ахиулж, Хятад ЕХ-ны Хөрөнгө оруулалтын гэрээ (BIT) хэлэлцээрийн процессыг хурдасгана. Хятад, Бельги нь НҮБ зэрэг олон талт хамтын ажиллагааны хүрээнд харилцаа холбоо, зохицуулалтыг бэхжүүлэн, олон талт байдал, дүрэм журамд суурилсан олон улсын дэглэмийг хамгаалж, чөлөөт худалдааны тогтолцоо, нээлттэй дэлхийн эдийн засгийг хадгалан, дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжилд хувь нэмэр оруулахад бэлэн байна” гэлээ.
Тэргүүн сайд Чарлес Мишель илэрхийлэхдээ, “Бельги Хятадын харилцаа, хамтын ажиллагаа маш чухал. Хоёр тал эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, эрчим хүч, агаар аялал, дэд бүтэц, харилцан холболт гэх мэт олон салбарт хамтран ажиллах боломжийг судлан, ЕХ Хятадын харилцааг хөгжүүлэхэд хамтдаа хүчин зүтгэж, ЕХ Хятадын хөрөнгө оруулалтын гэрээг аль болох түргэн хугацаанд гарын үсэг зуран, хоёр талын аж ахуйн нэгжийн харилцан ашигтай, хамтдаа хожихыг ахиулж, хоёр тал олон талт хамтын ажиллагаа, дүрэм журамд суурилсан дэлхий нийтийн засаглалыг хамгаалах талаар зөвшилцөлд хүрч, дэлхийн аюулгүй байдал, тогтвортой байдал, хөгжлийн төлөө хамтран ажиллах ёстой” гэжээ.
Мөн уулзалтад Ван И, Хэ Лифэн нар оролцсон байна.
