БНХАУ-д “COVID-19”-ийн 100 сая гаруй тун вакциныг тарьжээ
2021-03-29 16:00
БНХАУ-д “COVID-19”-ийн 100 сая гаруй тун вакциныг тарьсан байна.
БНХАУ-д “COVID-19”-ийн 100 сая гаруй тун вакциныг тарьсан хэмээн Хятадын Төрийн зөвлөлийн “COVID-19”-тэй тэмцэх ажлын хэсгээс зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ.
Үндэсний эрүүл мэндийн хорооноос мэдээлснээр улсын хэмжээнд 28-ны өдрийн байдлаар 102.42 сая тун вакциныг тарьсан байна.
БНХАУ-д “COVID-19”-ийн вакцинжуулалтын өдөр тутмын тайланг энэ сарын 24-нөөс танилцуулж эхэлснээс хойш өдөрт гурван сая гаруй тун вакциныг тарьж байгаа ажээ.
Мөн Бээжин хотод 28-ны өдрийн байдлаар 13.98 сая тун вакциныг тарьснаас 5.28 сая хүн вакцины хоёр тунг хоёуланг нь хийлгэсэн гэж хотын засаг захиргаанаас мэдээллээ.
Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
