solongonews
Хятадын хоёр дахь хүүхдийн тоо нэмэгджээ
2018-01-21 22:53
Хятадын 2017 оны шинээр нэмэгдсэн хүн амын нийт тоо 17.23 сая хүнд хүрсэн байна.

Энэ нь 2016 оныхоос бага хэмжээгээр буурсан боловч мөн “Арван хоёрдугаар таван жил”-ийн төлөвлөгөөний хугацааны жилийн дунджаар 16.44 сая хэмжээнээс илүү аж. Ялангуяа шинээр мэндэлсэн хоёр дахь хүүдийн тоо 2016 оныхоос нэмэгдсэн бөгөөд хоёр дахь хүүхдийн төрөлт үргэлжлэн нэмэгдэх хандлагатай байна гэж Хятадын Статистикийн газар танилцуулсан байна.

2017 он нь Хятадын “Хоёр хүүхэд”-ийн төрийн бодлого хэрэгжиж эхэлсэн хоёр дахь жил болно. 2017 оны шинээр нэмэгдсэн хоёр дахь хүүхдийн тоо 8.83 саяд хүрсэн бөгөөд 2016 оныхоос 1.62 сая нэмэгдсэн байна. Хоёр дахь хүүхдийн нийт тоо шинээр нэмэгдсэн хүн амын 51.2 хувийг эзэлсэн байна. Ерөнхийдөө “Хоёр хүүхэд”-ийн төрийн бодлогын хэрэгжилт нь Хятадын хүн амын насны бүтцийг сайжруулж, хүн амын тэнцвэртэй хөгжилд түлхэц үзүүлсэн байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : www.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл