solongonews
Дэлхийн хамгийн шинэ их дээд сургуулийн жагсаалт
2018-06-07 17:19
Английн QS Глобалын боловсролын групп 06 дугаар сарын 06-ны орой 15 дахь удаагийн “QS дэлхийн их дээд сургуулийн жагсаалт”-ыг нийтэлсэн байна.

Энэхүү жагсаалтад Хятадын Чин Хуа Их Сургууль болон Бээжингийн Их Сургууль тус бүр 17 ба 30 дугаар байранд орсон байна.

Чин Хуа Их Сургууль, Бээжингийн Их Сургууль, Фү Дань Их Сургууль, Шанхайн Зам Тээврийн Их Сургууль, Жэ Жян Их Сургууль, Хятадын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль зэрэг 6 их дээд сургууль тус жагсаалтын топ 100 их дээд сургуульд багтаж байжээ.

Дэлхийд нэр нөлөө бүхий “QS дэлхийн их дээд сургуулийн жагсаалт” энэ удаа 85 улс орны 1000 их дээд сургуулийг үнэлэн жагсаасан байна. Дэлхийн хэмжээнд Америкийн Массачусетсийн Технологийн Их Сургууль долоо дахь удаа тэргүүн байранд орж, Азийн хамгийн шилдэг сургууль нь 11 дүгээр байранд орсон Сингапурын Үндэсний Их Сургууль аж.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : www.chinanews.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл