solongonews
Өвөр Монголын видео кино Азийн шагнал хүртлээ
2020-11-12 09:13
Өвөр Монголын видео кино Азийн шагнал хүртлээ

     Өвөр Монгол нутагтай уран бүтээлч Н.Бир, Б.Үзэм нарын “Сав”, “Цонх” нэртэй хоёр видео кино 11-р сарын 06-наас 09-ний өдрүүдэд Хятадын Юүньнань мужийн Линьцай хотод болсон “Азийн видео урлагийн наадам-2020” үйл ажиллагааны үеэр тус бүр шилдэг бүтээлээр шалгарчээ. Тус наадам бол Азийн хамгийн их нэр хүндтэй олон улсын видео кино наадам юм.

VIII удаа зохиогдож буй тус наадмын анхны шатанд 20-иод улс орноос 5019 видео кино оролцож өрсөлдсөн байна.

“Шүлгийн утга агуулгыг энгийн борогжуун хүүрнэсэн” гэдгээрээ онцлогдсон “Сав” кино нь 11-р сарын сүүлчээр Филиппинд болох “Бүх Азийн бие даасан кино наадам-2020”-д нэр дэвшсэн 12 улсын 36 киноны нэг болсон байна.

2017 онд бүтээгдсэн “Сав” кино нь улсын дотоод, гадаадын олон кино наадмаар 32 удаа шагнал авсан түүхтэй.

Уран бүтээлч Н.Бир, Б.Үзэм нар 2016 оноос эхлэн видео кино бүтээж, “Алга”, “Сав”, “Үдийн хойно” зэрэг нэлээд олон киноогоор Бээжингийн цахим видео кино наадам, Азийн олон улсын видео наадам, Макаогийн олон улсын видео кино наадам зэрэг маш олон өндөр зэрэглэлийн кино наадмаас шагнал хүртсэн байна.

Зохиогч: Дэгжрэх
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ТАЛЫН ДУУ ХООЛОЙ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл