Баян болж чаддагүйн шалтгаан
2015-12-28 18:21
Хүн бүр баян, чинээлэг хүссэн бүхнээ худалдан авах чадвартай болохыг хүсдэг. Мөн цалингаа буугаад юунд зарцуулсанаа мэдэлгүй үрээд дуусчихдаг. Хуримтлуулахыг хүсдэг ч санасанаар болдоггүй. Ямар ч асуудалд шийдвэрлэх арга, гарц ямагт бий. Ииймдээ ч мөнгөө хэт зарцуулахгүй, хуримтлал үүсгэх баяжих аргыг танилцуулъя.
1. Төлөвлөгөөгөө давуулан биелүүлэх
Мэдээж тооцоолоогүй худалдан авалт хуримтлуулах үед саад болдог. Нийт дэлхийн хүн амын 52 хувь нь хэтрүүлэн зарцуулах хоббитой байдаг аж. 22 хувь нь ямар нэгэн өайдлаар хадгалах гэж хичээдэг ч зарцуулдаг болох нь батлагдсан.
2. Хангалттай мөнгө хадгалдаггүй.
Ямар ч тохиолдолд бэлэн байх хэрэгтэй. Эс тэгвээс яаралтай үед өөртөө туслах мөнгөгүй болвол том хэрэг дэгдэнэ гэсэн үг. Цалингийнхаа 20 хувийг хадгалахыг хичээ.
3. Өр нэмэгдсээр
Өрөө багасгахгүй бол удалгүй чамайг аймшиг нөмрөх нь дээ. Өрөө бага, багаар төл.
4. Төлөвлөгөө байхгүй
Зарцуулах төлөвлөгөө байхгүйгээр мөнгө авах гэж бүү яар. Зарцуулах төлөвлөгөө гаргаж, төлөвлөгөөний дагуу гүйцэтгэ.
5. Яаралтай!!!
Өвдөх, өлсөхийн цагт бусдаас тусламж авна гэж бүү бод. Чи өөр, өөртөө үнэнч туслагч гэдгийг санаарай. Ийм учраас яаралтай, тулгамдсан үед хэрэглэх мөнгө, хадгаламжийн мөнгөө ялгаж тавь.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
