solongonews
Гадаадын хэвлэл мэдээллийнхэн Хятадын импорт, экспортын тухай мэдээлэв
2022-04-26 18:22
Гадаадын хэвлэл мэдээллийнхэн Хятадын импорт, экспортын тухай мэдээлэв

   Саяхан Төрийн зөвлөлийн мэдээллийн албанаас хэвлэлийн бага хурал хуралдаж, Гаалийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч, Статистик, дүн шинжилгээний газрын дарга Ли Күйвэнь эхний улиралд Хятад улсын гадаад худалдааны импорт, экспортын нийт хэмжээ 9.42 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.7 хувиар өссөнийг танилцуулав. Гадаадын хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, Хятадын экспортын худалдаа эрч хүчээр дүүрэн, тогтвортой эхлэлтэй, худалдааны гол түншүүдтэй хийх худалдааны хэмжээ тогтвортой өсөж байх талаар мэдээлсэн байна.

   Куба улсын Латин Америкийн мэдээллийн агентлаг: 2022 оны эхний улиралд Хятадын барааны худалдааны экспорт өнгөрсөн оны мөн үеийнхээс 13.4 хувиар өсөж, импортын хэмжээ 7.5 хувиар өссөн байна. Хятадын экспортын худалдаа эрчимтэй хөгжиж, гадаад худалдааны тогтвортой эхлэлийг тавилаа гэж мэдээлэв.

   Мэдээлэлд басхүү Хятад болон түүний худалдааны гол түншүүдийн эдийн засаг, худалдааны солилцоогоо улам нягтруулахын зэрэгцээ дотоод эргэлтийн зах зээлд ч анхаарлаа хандуулж байна. Энэ онд Хятад улс тогтвортой өсөлтийн чухал байр сууриа эзлэн гадаад ертөнцөд нээлттэй болж, инновацийг түргэсгэн, өндөр чанартай хөгжилд хүрчээ гэж мэдээллээ.

  Дэлхийд алдартай санхүүгийн мэдээллийн сайт (investing.com): 2022 оны эхний улиралд Хятадын экспортын худалдаа өсөлтийн хурдаа хадгалж, 03-р сард экспорт өмнөх оны мөн үеийнхээс 14.7 хувиар нэмэгдэн, тус хэвлэл мэдээллийн хэрэгслийн таамаглаж байсан 13 хувиас давсан байлаа гэж мэдээлэв.

 Английн Ройтерс агентлаг: Хятад улс нь эдийн засгийн хөгжлийн чухал хөдөлгөгч хүч болсны хувьд 03-р сард экспортын хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 14.7 хувиар нэмэгдэж, шинжээчдийн 13 хувиар нэмэгдэхээр таамаглаж байснаас даван, 47.38 тэрбум ам.долларын худалдааны ашиг гарсан байна гэж мэдээллээ.

 Хятад болон бусад улс орон, бүс нутгийн хоёр талын худалдааны тоо баримт ч олны анхаарлыг татаж байна.

   Францын "Цуурай" сонинд мэдээлснээр 03-р сард Хятадын экспортын байдал сайн байгаа бөгөөд нийт экспортын хэмжээ 276 тэрбум 800 сая ам.долларт хүрэв. Мэдээлэлд мөн эхний улиралд АСЕАН мөн Хятадын хамгийн том худалдааны түнш болсон байна гэж мэдээлэв.

   ОХУ-ын “Хөдөлмөр сонин”: Бүс нутгийн иж бүрэн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр энэ оны 01-р сарын 01-нээс хэрэгжиж эхэлснээс хойш Хятад улс болон RCEP-ийн гишүүн орнуудын худалдааны хэмжээ тасралтгүй нэмэгдэв. Эхний улиралд Хятад улс RCEP-ийн бусад 14 гишүүн оронтой хийсэн импорт экспортын худалдаа өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.9 хувиар нэмэгдэж, 2.86 их наяд юань (448.6 тэрбум ам. доллар) болж, Хятадын нийт гадаад худалдааны 30.4 хувийг эзэллээ гэж мэдээллээ.

 Оросын хиймэл дагуулын мэдээний агентлаг Хятадын Гаалийн ерөнхий газрын мэдээнээс иш татан мэдээлснээр, 2022 оны эхний улиралд Орос, Хятадын хоёр талын худалдааны хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 28.7 хувиар нэмэгдэж, 38.17 тэрбум ам.долларт хүрчээ.

 Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн Хятадын нийгэм, эдийн засгийн судалгааны төвийн захирал Андрей Островский энэ тухайд иш татан:

- Орос, Хятадын худалдааны бүтэц харьцангуй энгийн бөгөөд хоёр талын худалдааны хэмжээг жил бүр 200 тэрбум ам.долларт хүргэхийн тулд Орос, Хятад хоёр худалдааны хүрээг өргөтгөж, харилцан хөрөнгө оруулалтаа хөгжүүлэх хэрэгтэй.

 - Шинэ Энэтхэг Экспресс" мэдээлснээр Энэтхэг, Хятадын хоёр талын худалдааны хэмжээ эхний улиралд 31 тэрбум ам.доллар давж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 15.3 хувиар өссөн байна. Үүнтэй холбогдуулан Хятад, Өмнөд Азийн хамтын ажиллагааны судалгааны төвийн ерөнхий нарийн бичгийн дарга Лю Зуни:

- Хятад, Энэтхэгийн хоёр талын худалдааны өсөлт үргэлжилсээр байгаа нь хөгжиж буй хоёр том эдийн засаг харилцан бие биенээ нөхөж байгааг харуулж байна гэж хэллээ. Мэдээлэлд бас олон улсын байдал ээдрээтэй, Ковид-19-ийн нөхцөл байдал хүнд байгаа хэдий ч 2022 оны эхний улиралд Хятадын гадаад худалдаа өсөлтийн хурдаа хадгалсаар байна гэж нийтэлсэн байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл