Сүүлийн жилүүдэд Хүрээ хошуу баг бүрийн онцлог байдалд тохируулан хамтын эдийг засгийг хөгжүүлэх бодит арга хэмжээг тогтоон хэрэгжүүлэхийн дээр намын зохион байгуулалтын жишээ үзүүлэх үйл хэргийг чангатгаснаар “Намын зохион байгуулалт + тусгай хоршоо+ уриалагч аж ахуйн нэгж + мал аж ахуй тариалах өрх” зэрэг багийн хамтын эдийн засгийг хөгжүүлж үндсэн загварыг бий болгож, багийн хамтын эдийн засгийг хөгжүүлэхэд шинэ арга зам олгосон байна. Одоогоор тус хошууны баг бүр хамтын эдийн засагтай болж, хошууны 187 багийн хамтын эдийн засгийн жилийн дундаж орлого 50 мянган юанийг давав.
Багийн хамтын эдийн засгийг аж үйлдвэрээр ядуурлаас ангижруулах төсөлтэй уялдуулав. 2018 оноос хойш тус хошуу нийт 250 сая юанийн хөрөнгө оруулж, том хэмжээтэйгээр тэжээн үржүүлэх, дулаан хүлэмж, цахилгаан гаргах зэрэг аж үйлдвэрээр ядуурлыг бууруулах төслийг хэрэгжүүлж, олсон үр ашгийнхаа 8-10 хувийг баг хамтын эдийн засгийн орлогод хуваарилдаг. Энэ нь багийн эдийн засгийг хөгжүүлэх төдийгүй ядуурлаас ангижруулах аж үйлдвэрийн үргэлжлэх хөгжилд баталгаа хангасан байна.
Хүрээ хошуу багийн хамтын эдийг засгийг хөгжүүлэхэд авсан бас нэгэн амжилттай арга хэлбэр бол багийн хамтын эдийн засгийг орон нутгийнхаа давуу тал ихтэй аж үйлдвэртэй уусган хөгжүүлсэн явдал юм. Тус хошуу улс орныг дэмжин туслах хөрөнгө мөнгөнд суурилан 12 багт махны чиглэлийн үхэр тэжээн үржүүлэх, дулаан хүлэмж, арилжаа худалдаа, эд бодисын гүйлгээ зэрэг төслийг хэрэгжүүлж, хамтын эдийн засгийг дэмжиж, багийн хамтын эдийн засгийн орлогыг жил бүр 4 сая юань болгон нэмэгдүүлэх болгожээ. Мөн Түнфү, Минпа зэрэг тэжээн үржүүлэх аж ахуйн нэгж ба тусгай хоршоотой хамтран ажиллаж, хувь оруулж ашиг хуваах зэрэг арга хэлбэрээр үхэр, хонь, галуу тэжээх аж үйлдвэрийг хөгжүүлснээр энэ жил багийн хамтын эдийн засгийн орлогыг 2 сая юань нэмэгдүүлэх боломжтой болжээ. Үүнээс гадна багийн хамтын эдийн засгийг хөгжүүлэх болон хөдөө орон нутгийн гуравдугаар аж үйлдвэрийг цэцэглүүлэн хөгжүүлэхийг уялдуулж, цахим худалдааны аж үйлдвэрийн тусгай хоршоо байгуулж, хошууны хэмжээнд цахим худалдааны 96 үйлчилгээний цэгийг байгуулсан бөгөөд хөдөө орон нутгийн логистикийн түргэн хүргэлтийн цэгийг 130 болгон нэмэгдүүлэв.
Одоогоор Хүрээ хошуунд хамтын эдийн засгийн жилийн орлого 50-100 мянган юаньд хүрсэн баг 104 болж, 100-500 мянган юаньд хүрсэн баг 63 болон нэмэгдэж, 500 мянган юанийг давсан баг 4 болсон байна.
