solongonews
Эхний арван сард автомашины үйлдвэрлэл болон борлуулалт өсөв
2023-11-13 12:04
Эхний арван сард автомашины үйлдвэрлэл болон борлуулалт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8 хувьд ба 9.1 хувиар тус тус өссөн байна.

 Сэтгүүлчид саяхан Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн холбооноос:

- Хэрэглээг дэмжих бодлогыг дараалан хэрэгжүүлж, шинэ бүтээгдэхүүнүүдийг төвлөрсөн зах зээлд гаргах, ложистикийн салбар тогтворжиж, сэргэх зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан Хятад улсын автомашины зах зээл ерөнхийдөө "Улирал сул биш, оргил үе нь улам бүр цэцэглэн хөгжинө" гэсэн хандлагатай байгаа тул автомашины зах зээлийн нэр хүнд үргэлжилсээр байж, "Алтан ес, мөнгөн арав"-ын нөлөө их болсон байна. Эхний арван сард автомашины үйлдвэрлэл 24.016 сая ширхэг ба борлуулалт 23.967 сая ширхэгт хүрч, өмнөх оны мөн үеэс 8 хувь болон 9.1 хувиар тус тус өссөн байна.

 Автомашины сарын үйлдвэрлэл, борлуулалт түүхэн дэх мөн сарын дээд амжилтыг үзүүлэв. 10-р сард автомашины үйлдвэрлэл 2.891 сая ширхэг, борлуулалт 2.853 сая ширхэгийг гүйцэтгэсэн нь өмнөх оны мөн үеэс 11.2 хувь ба 13.8 хувиар тус тус өссөн байна. Үүнээс суудлын автомашины үйлдвэрлэл, борлуулалт өмнөх оны мөн үеэс 7.6 хувь ба 11.4хувиар өссөн бол арилжааны зориулалттай автомашины үйлдвэрлэл 42.7 хувь өсөж борлуулалт 33.4 хувиар өссөн байна.

 Шинэ эрчим хүчний автомашины сарын үйлдвэрлэл, борлуулалт шинэ дээд цэгтээ хүрэв. 10-р сард шинэ эрчим хүчний автомашины үйлдвэрлэл, борлуулалт 956 мянган ширхэг болж, өмнөх оны мөн үеэс 29.2 хувь болон 33.5 хувиар тус тус өсч, зах зээлд эзлэх хувь 33.5 хувьд хүрчээ. Эхний арван сарын байдлаар шинэ эрчим хүчний автомашины үйлдвэрлэл 7.352 сая, борлуулалт 7.28 сая ширхэг болж, өмнөх оны мөн үеэс 33.9 хувь ба 37.8 хувиар тус тус өсч, зах зээлд эзлэх хувь 30.4 хувьд хүрсэн байна. Автомашины экспорт хурдацтай өссөөр байгаа юм.

 Эхний арван сард 3.922 сая автомашин экспортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 59.7 хувиар өссөн байна. Тээврийн хэрэгслийн төрлөөр авч үзвэл суудлын автомашины экспорт 3.306 сая ширхэг болж, өмнөх оны мөн үеийнхээс 67.3 хувиар өсч, арилжааны автомашины экспорт 616 мянган ширхэг болж, өмнөх оны мөн үеэс 28.3 хувиар өссөн байна. Эхний арван сард уламжлалт түлшээр ажилладаг автомашины экспорт 2.927 сая ширхэг болж, өмнөх оны мөн үеэс 49.6 хувиар өсөөн бол шинэ эрчим хүчний автомашины экспорт 995 мянган ширхэг болж, өмнөх оны мөн үеийнхээс 99.1 хувиар өссөн байна.

 "Эхний 10 сарын байдлаар автомашины үйлдвэрлэл, борлуулалтын ерөнхий гүйцэтгэл төсөөлж байснаас илүү сайн байлаа." Хятадын Автомашин үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Чэнь Шихуа хэлэхдээ, автомашины хэрэглээг дэмжих, аж үйлдвэрийн өсөлтийг тогтворжуулах олон төрлийн бодлого үргэлжилсээр байна. Хэрэгжүүлснээр үр нөлөө нь хуримтлагдсаар байгаа бөгөөд энэ нь автомашины зах зээлд хүчтэй дэмжлэг үзүүлэх бөгөөд энэ нь автомашины салбарыг бүтэн жилийн тогтвортой өсөлтийн зорилтод хүрэхэд тусална.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл