Алшаа аймгийн үндэстний дуу бүжгийн чуулгынхан Улаанбаатар хотноо тоглолоо
2018-03-26 11:37
Алшаа аймгийн үндэстний дуу бүжгийн чуулга (Алшаа Улаанмөчир )-ийнхэн “Бүс ба зам” санаачлагын дагуу орны соёлын солилцооны шугамаар 03 дугаар сарын 23-наас 24-ний өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод “Энэрлийн хорвоо” бүжгийн жүжиг болон “Ойрадын уянга” бүжгийн үдэшлэг зохион байгууллаа .
Энэ удаа Монгол Улсын Хан Гарди чуулгынхан хоёр улсын соёлын солилцоог ахиулах зорилгоор Алшаа аймгийн үндэстний дуу бүжгийн чуулгыг урин тоглуулж байгаа юм.
“Энэрлийн хорвоо” бүжгийн бүжиг нь байгаль орчин, амьтан араатныг хамгаалахыг уриалж, хүн болох ёсыг харуулсан утга агуулгатай, “Ойрадын уянга” үдэшлэгт “Тэмээчин” , “Ойрадын уянга” , “Дээж ” зэрэг Алшаа нутгийн онцлогтой бүжгээр голлосон нийт 12 тоглолтуудыг үзэгчиддээ өргөн барьсан байна.




Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : http://www.mongolcnr.cn
Дэлгэрэнгүй үзэх
