
БРИКС-ийн орнуудын Аж үйлдвэрийн сайд нарын VI уулзалт 05-р сарын 23-нд Хятадын Фүжяний Шямэнь хотод видео хурлын хэлбэрээр болж, Аж үйлдвэр, мэдээллийн технологийн сайд Шяо Ячин хурлыг даргалав.Уулзалтад Өмнөд Африк, Бразил, Орос, Энэтхэгийн аж үйлдвэрийн салбарын сайд нарын түвшний төлөөлөгчид оролцов. Бүх талууд "Аж үйлдвэрийн шинэ хувьсгалын хүрээнд инновацийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, илүү бат бөх, эрүүл, уян хатан тогтвортой хөгжлийг ахиулах" сэдвээр гүнзгий хэлэлцүүлэг өрнүүлж, БРИКС-ийн орнуудын Аж үйлдвэрийн сайд нарын VI уулзалтын хамтарсан тунхаглалыг хамтдаа нийтэлсэн байна.
Уулзалтаар БРИКС-ийн орнуудын төлөөлөгчид иж бүрэн хамтын ажиллагааг бэхжүүлэх, уламжлалт аж үйлдвэрийн дижитал өөрчлөлтийг ахиулах, аж үйлдвэр, ханган нийлүүлэлтийн сүлжээн дэх хамтын ажиллагааг бэхжүүлэх, аж үйлдвэрийн хөгжлийн чадавхийг нэмэгдүүлэх талаар гүнзгий санал бодлоо солилцсон байна. Шяо Ячин 2015 оны аж үйлдвэрийн сайд нарын анхны уулзалтаас хойш гарсан ахиц дэвшлийг дүгнэж, талуудын хамтын хүчин чармайлтаар БРИКС-ийн орнуудын аж үйлдвэрийн шинэ хувьсгалын түншлэлийг байгуулж, БРИКС-ийн орнуудын инновацийн бааз цаг үеийн шаардлагаар бий болж, БРИКС-ийн аж үйлдвэр, бизнесийн практик хамтын ажиллагаа аажмаар үр дүнд хүрсэн байна.
Шяо Ячин хэлэхдээ, эдүгээ зуун жилийн түүхтэй нөхцөл байдал нь зууны тахлын нөхцөл байдалтай уялдаж, Хятадын засгийн газар идэвхтэй арга хэмжээ авч, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, эдийн засаг нийгмийн хөгжлийг үр ашигтай зохицуулах талаар идэвхтэй ажиллаж байна. Аж үйлдвэрийн шинэ хувьсгалын салбарт шинийг санаачилж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, илүү бат бөх, эрүүл, уян хатан тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэхэд Хятад улс бүх талуудтай хамтран ажиллахад бэлэн байна.
БРИКС-ийн орнуудын аж үйлдвэрийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, нээлттэй, шударга, эрч хүчтэй, уян хатан хөгжлийн орчныг хамтаар бүрдүүлэх, тогтвортой, аюулгүй, харилцан ашигтай аж үйлдвэрийн сүлжээ, нийлүүлэлтийн хэлхээний хамтын ажиллагааны тогтолцоог бүрдүүлж, аж үйлдвэрийн эдийн засгийн сэргэлт, өсөлтийг түргэсгэн, БРИКС-ийн орнуудыг аж үйлдвэрийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийг бүх талын төлөөлөгчид хамтарсан тунхагт дэвшүүлсэн байна.
