solongonews
Нэгдүгээр улиралд үйлчилгээний ажил тогтвортой байна
2019-05-04 20:55
Нэгдүгээр улиралд үйлчилгээний ажил тогтвортой байна.

Үндэсний статистикийн газрын сүүлийн үеийн тоо баримтаас үзвэл, нэгдүгээр улиралд Хятадын үйлчилгээний ажил төрлийн нэмүү өртөг 7 хувиар өсч, ДНБ болон хоёрдугаар аж үйлдвэрийн нэмүү өртгөөс тус тус 0.6, 0.9 нэгжээр илүү гарч, үйлчилгээний ажил төрлийн нэмэгдэл өртгийн ДНБ-д эзлэх хувь 57.3 хувьд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 0.6 нэгжээр өсөв.

Бүртгэлд харуулснаар үйлчилгээний ажил төрлийн хөгжлийн хандлага сайн байна. 03-р сард үйлчилгээний ажил төрлийн үзүүлэлт өнгөрсөн оны мөн үеэс 7.6 хувиар өсч, 01-ээс 02-р сараас 0.3 нэгжээр өсч, сүүлийн 8 сарын хамгийн дээд тэмдэглэл бүтээжээ. Үүний хамт үйлчилгээний ажил төрөл хэлбэрээ өөрчлөн шинэчлэгдэх хурд түргэсэж байна. Нэгдүгээр улиралд мэдээлэл дамжуулах, программ хангамж, мэдээллийн техникийн ажил төрөл, түрээсний болон бизнес үйлчилгээний ажил төрлийн нэмэгдэл өртөг тус тус 21.2 хувь, 8.3 хувь өсчээ.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл