Шинэ Зеландын Веллингтоны гудамжны урлагийн наадам сүүлийн өдрүүдэд нийслэл Веллингтон хотод болж өндөрлөлөө. Веллингтон хот дахь Хятадын Соёлын Төв анх удаа энэхүү наадмын урилгыг хүлээж, арслан бүжиг, хуучрын гоцлол, хулсан лимбэний гоцлол зэрэг Хятадын уламжлалт урлагийн тоглолтоороо оролцсон байна.
Веллингтоны гудамжны урлагийн наадам анх 1998 оноос эхэлсэн байдаг. Энэ жил Веллингтон хотын захиргаа 46 тайз байрлуулж, 1750 уран бүтээлч нийт 500 гаруй урлагийн үзүүлбэр гаргасан байна. Веллингтон хот дахь Хятадын Соёлын төвийн захирал Гүө Зүнгуан:
- Хятадын Соёлын төв энэ боломжийг ашиглан Шинэ Зеландын олон талт соёлын тавцантай илүү гүнзгий уялдаж, хоёр орны соёл, хүмүүнлэгийн солилцоог баяжуулан, Хятадын өвөрмөц онцлог бүхий соёлын нэрийн хуудсыг бүтээхийг хичээсэн гэж хэлсэн байна.
