Хятадын худалдааг дэмжих нийгэмлэгийн дэд захирал Чэнь Жянь-Ань Хөнхнуур мужийн Си Нин хотод 09 дүгээр сарын 06-ны өдөр хэлэхдээ: - Энэ оны эхний долоон сард Хятад болон “Бүс ба зам” дагуух орнуудын экспорт, импортын нийт хэмжээ 5.03 их наяд юаньд хүрч, цар тахлын нөхцөл байдалд эд барааны гүйлгээ болон хангамжийг баталгаажуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэв.
Хятадын худалдааг дэмжих нийгэмлэгийн бүртгэлийн тоо баримтад харуулснаар энэ оны эхний долоон сард Хятад болон “Бүс ба зам” дагуух орнуудын банк санхүүгийн бус салбар дахь шууд хөрөнгө оруулалт 10.27 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн жилийн мөн үеэс 28.9 хувиар нэмэгдэв. Хятад-Европын галт тэрэг давхацсан тоогоор 6354 зорчиж, өнгөрсөн жилийн мөн үеэс 41 хувиар нэмэгдэв.
Хятад болон холбогдох орнуудын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны үндэс суурь бат бэх бөгөөд хөгжлийн нөөц хүчин их байна гэдгийг дээрх тоо баримт харуулж байна. Урт хугацааны байдлаас харахад олон улсын эдийн засгийн харилцаа холбоо, солилцоо нь дэлхийн эдийн засгийн хөгжлийн бодит шаардлага байсаар бөгөөд “Бүс ба зам”-ыг өндөр чанартай байгуулах нөөц хүчин их байна гэж Чэнь Жянь-Ань хэлжээ.
