- Гэр бүлдээ халуун дулаан уур амьсгалтай байх, өөрөө өөдрөг байх, хүүхдийнхээ үгийг сонсож, эрэлт хэрэгцээнд нь мэдрэмжтэй байх, хүүхдээ зоригжуулж магтаж байх, чөлөөт цагаа хүүхэдтэйгээ үр дүнтэй өнгөрүүлцгээе.
- Хамгийн үнэтэй боловсрол бол гэр бүлээс олсон хүмүүжил юм. Тэгэхээр гэр бүлдээ, үр хүүхдээ зөв хүмүүжүүлж, өөрсдөө хүүхдүүддээ зөв үлгэрлэе.
- Хүүхдээ таны амьдралд байдаг хүндтэй хүмүүстэй харьцаж хүндэлдэг шигээ хүндэл.
- Хүүхэд тань болон бусад хүмүүс яаж хандаасай гэж хүсдэг тэр хүслээрээ хүүхэддээ ханд.
- Аав, ээжийнхээ бие биедээ гаргаж байгаа харилцааг ажиглаж ХАЙР, УУЧЛАЛ, ХҮНДЛЭЛИЙГ хэрхэн үзүүлэхийг хүүхэд харж суралцдаг. Та бол хамгийн сайн гэр бүлийн багш!
- Үлгэр дуурайл чухал гэдгийг эцэг, эхчүүд мартаж болохгүй. Хүүхэд ээж, аавынхаа амьдралаас эх авдаг.
- Хүүхдийнхээ дэргэд хэн нэгнийг муулахыг цээрлэх хэрэгтэй. Таны хандлагыг хүүхэд тусгаж аваад сөрөг зантай болно.
