
БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 04 дүгээр сарын 26-ны өдөр Энэтхэгийн цар тахлын халдварын нөхцөл байдлын тухай асуултад хариулахдаа Хятад улс Энэтхэгийн цар тахлын эсрэг тэмцлийн тал дээр анхаарал хандуулж ирсэн. Сүүлийн өдрүүдэд Энэтхэгийн халдварын байдал ноцтой нэмэгдэж байгаад чин сэтгэлийн халамж хандлагаа илэрхийлсэн гэж мэдээллээ.
Ван Вэньбинь мөн:
- Энэтхэг улс цар тахлын шинэ давлагаатай тэмцэхэд нь Хятад улс тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн бөгөөд одоогоор талууд энэ асуудлаар хэлэлцэж байна. Хэрэв Энэтхэгийн тал тодорхой хэрэгцээ шаардлага дэвшүүлбэл Хятадын тал чадлын хэрээрээ дэмжлэг туслалцаа үзүүлэх болно гэж онцолсон байна.
